“УИХ-д эрүүл саруул гишүүн байгаа бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах байх”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж бүхлээр нь хориг тавиад байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Тэрбээр “Хоригийг хүлээн авах хэд хэдэн шалтгаан байна.

Нэгдүгээрт, Энэ төсөвт зардал хасах бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйг дэмжих бодлого өөрөөр хэлбэл бодит үйлдвэрлэлийг дэмжихэд төсөвт хөрөнгө суулгах ёстой гэсэн саналыг дэмжиж байна.

Гуравдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сангаас бусад тусгай сангуудыг эргэж харах ёстой. Шаардлагагүй сангуудыг хаах ёстой. Сүүлийн үед гарч байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санг бөөнөөрөө бүлэглэн хулгай хийдэг явдлыг зогсоохын тулд ЖДҮХС-ийн зориулалтыг бүрэн өөрчлөх ёстой. ЖДҮХС-ийн хөрөнгийг банкаар дамжуулж иргэдэд шууд олгох боломжийг нээж өгөх ёстой.

Дөрөвдүгээрт, Зураг төсөвгүй орж ирсэн хөрөнгө оруулалтуудыг 2019 оны төсвөөс хасах нь зүйтэй.

Тавдугаарт, концессийн гэрээгээр худалдан авахаар төлөвлөсөн гэрээнүүдийг эргэн харах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна” гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн “УИХ-д эрүүл саруул гишүүн байгаа бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах байх” хэмээн байр сууриа илэрхийллээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.179.163) 2018 оны 11 сарын 16

ЭНЭ ЭРДЭНБАТ ЧИНЬ ЖДУ -ИЙН ГАНЦ ЭРЛЭГ НЬ ГЭЭД БИЧЭЭД БАЙСАН. ЭНЭ ХҮНЭЭ ШАЛГААЧ . ЭНХИЙН ЦАГААН ТАГТАЙ ШИГ НЭГ ХҮМҮҮСИЙГ ШҮҮМЖИЛСЭН МУНДАГ ХҮН БОЛЧИХОЖ. ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ЯРЬЖ БАЙСНААСАА ШАЛ ӨӨР ЮМ ЯРИАД, ХЭЗЭЭ ҮНЭН ЮМ ХЭЛЭЭД ХЭЗЭЭ НЬ ХУДЛАА ЯРИАД БАЙНА ЭНЭ ХҮН.

0  |  0
Top