Их, дээд сургуулийн 30 багш олон улсын эрхтэй мастер багш боллоо

2018 оны 11 сарын 16

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2018 оны аравдугаар сарын 31-нээс 11-р сарын 2-ны өдрүүдэд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалт амжилттай зохиогдлоо. 

БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэрэгжилтэн М.Энхээ багш нараа ахлан оролцлоо. Сургалтад Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Техник технологийн дээд сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй болсон.

Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лабратори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, ази номхон далайн ундааны үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочиллоо.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top