”Гринч” хүүхэлдэйн кино Box office-ийг тэргүүлжээ

Бид бүгдээрээ Гринчийн түүхийг мэднэ. Муухай ааштай, хорон санаат Гринчийн тухай киног шинэ жилийн баяраар хүн бүхэн шимтэн үзэх дуртай байдаг биз ээ. Тэгвэл "Гринч" киноны анимэйшн хувилбар буюу шинэ анги өнгөрсөн долоо хоногт /2018.11.09/ нээлтээ хийлээ. Киноны ерөнхий үйл явдал Хүүвил тосгонд амьдардаг адайр ааштай, ганцаардмал Гринч хорон санаа өвөрлөж, тосгоныхоо зул сарын баярыг бусниулахаар оролдож байгаа тухай гарна.

Universal Pictures-ээс гаргаж буй тус хүүхэлдэйн киноны найруулагчаар “The Lorax”, “Despicable Me”, “The Iron Giant” зэрэг анимэйшнүүдийг найруулсан Ярроу Чейни, “Clerks”, “Mallrats” зэрэг кинонуудын продюсер Скотт Мосье нар ажиллажээ.


"The Grinch" нээлтээ хийсэн долоо хоногтоо 67 сая ам.долларын ашиг олж, тухайн долоо хоногийн холливуд Box office-т ашиг орлогоороо нэгдүгээр бичигдсэн байна. "The Grinch"-ээс өмнө алдарт Queen хамтлагийн түүхээс сэдэвлэн хийсэн "Bohemian Rhapsody" кино тэргүүлж байсан юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд холливудын сурвалжлагчдын авсан судалгаагаар насанд хүрэгчид илүүтэй тус киног үзэж байсан гэх ба нийт үзэгчдийн 18 хувь нь 18-24 насныхан байсан гэнэ.

Шинэ жилийн баярын салшгүй нэг хэсэг болох "The Grinch" хүүхэлдэйн кино "Тэнгис", "Өргөө" кино театруудын дэлгэцнээ өдөр бүр гарч байна.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page