МАН-ын бүлэг ХОРИГИЙГ үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж бүхлээр нь хориг тавиад байгаа билээ. Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй завсарлалаа. МАН-ын бүлэг үдээш хойш үргэлжлүүлэн хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Харин Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг АН-ын бүлгээс дэмжих шийдвэр гаргаад байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top