СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нам даралтын ЗУУХ ДЭЛБЭРЧ, нэг иргэн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Энэ долоо хоногийн мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр, нам даралтын зуух дэлбэрсний улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дрийм хом” компанийн халаалтын хэсэгт байсан нам даралтын зуух дэлбэрсэн байна. Ослын улмаас тус компанийн ажилтан, 49 настай эрэгтэй Н түлэгдэж гэмтжээ. Улмаар иргэн Н-ийг яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч тэрээр шархаа дийлэлгүй нас барсан ажээ. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэл гаргасан бол (122.201.24.75) 2023 оны 09 сарын 28

Б.Цогоо сэрэмжлүүлэг болгож хаанахын ямар нам даралтын зуух дэлбэрээд байна гэлгийг бичдэггүй юмуу? Мэдэхгүй бол цагдаа нараас нь хэрэг болгож асууж болно шдээ

1  |  0
Top