Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа “Ид шидийн орон 2” төсөлд 500 мянган төгрөг хандивлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

 

"Лантуун Дохио" ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. "Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм.

“Ид шидийн орон” төсөл нь улсын төсвөөс ямар нэгэн татаас авалгүйгээр олон нийтийн хандиваар бүтэж буй. Шинэ төслийг "Энержи Ресурс" компани дэмжиж, нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Тэгвэл хоёр дахь удаагийн төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлжээ. Тэрбээр өнөөдөр /2018.11.16/ Улиастайн эцэст очиж, 500 мянган төгрөгийг зохион байгуулагчдад гардуулав.

Н.Байгалмаа нь Улаанбаатараас Лондон хүртэлх 12 мянган километр замыг тэмээгээр туулах аялал эхлүүлсэн бүсгүй юм.

Төслийг санаачлагч Ч.Ганжавхлан энэ талаар “Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа гэр бүлээрээ зорьж ирэн, “Ид шидийн орон 2” төвийн 01 хандив буюу анхны хандив 500.000 төгрөгийг хандивласан. Их үйлс, холын аянд нь амжилт хүсье. Зам тань дардан байг” гэжээ.

Т.АМАРАА

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(122.201.26.172) 2018 оны 11 сарын 17

Нэг харагдахгүй бол мартагдах байжээ. Тиймийн тулд дажгүй гаргалгаа олсон байна. Мэдээнийхээ гарчигийг зөв бичээрэй, хө.

0  |  0
Иргэн(122.201.31.148) 2018 оны 11 сарын 16

Тэмээтэй аялалаа яасан вэ гэдгийг мэдмээр байна худлаа ярьдаг юм биш үү

0  |  0
Зочин(66.181.177.214) 2018 оны 11 сарын 16

Энэ авгай ер нь нэлээд шизотой юм биш үү.

0  |  0
Иргэн(202.126.89.1) 2018 оны 11 сарын 16

Тэмээгээр яваад байвал мөнгөтэй болох юм биш үү...Тэмээ авна

0  |  0
Уншигч(119.40.98.162) 2018 оны 11 сарын 16

Байгалмаа чинь нөгөө тэмээн аялалаа яасан бэ

0  |  0
Top