ӨНӨӨДӨР: “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” чуулга уулзалт болно

2018 оны 11 сарын 17

 

09:00-16:00 цагт

  • Үйлдвэрчний эвлэлийн залуу идэвхтэн, сонгуультнуудын “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” үндэсний чуулга уулзалт МҮЭ-ийн Соёлын ордонд болно. Утас: 99187966
  • ЦССҮТ-ийн Сүхбаатар салбарт Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооны гишүүн байгууллагын мэргэжилтнүүд цусаа бэлэглэнэ.
  • МУИС-ийн Номын санд “Хэрэглээний математик 2018” эрдэм шинжилгээний хурал болно.

09:30 цагт

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн төр захиргааны байрны А танхимд болно. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус V хурлыг зарлах тухай болон нийслэлд Хөрөнгө оруулалтын менежментийн компани үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88084523

10:00 цагт

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
  • “ЭРДМИЙН ХОНХ” монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол найм дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Төрийн ордны Их танхимд болно.

11:00 цагт

  • Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн барилгын ажлын явцтай танилцана. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаныхан байна. Утас: 325044, 88080750

13:00 цагт

  • УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачилгаар үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Вансэмбэрүү" үзэсгэлэн "MNB Event hall"-д болно.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top