С.Эрдэнэ гишүүдээ чанаржуулан ЦӨӨЛӨХ бодлого барих болжээ

2018 оны 11 сарын 17

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мал аж ахуйн салбарт малын тоо толгойг цөөлж, сүргийн бүтцийг чанаржуулах бодлоготой зуузай холбон намын гишүүдийн тоонд бус чанарт анхаарсан бодлого барьж байгаа бололтой.

Ямартай ч өнгөрөгч гуравдугаар сард Оюутолгойн гэрээтэй холбогдох авлигын шинжтэй хэрэг өдүүлсэн, нууц бүсэд ихээхэн мөнгө байршуулж, улстөрчийн ёс зүй алдсан гэх шалтгаанаар Сангийн сайд асан С.Баярцогтыг намаасаа хөөсөн. Ёстой л “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэнэ” гэгч болсон. С.Баярцогтыг хөөлөө гээд АН гоё харагдахгүй, бас цэвэршихгүй нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл Дубайн гэрээг байгуулсан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч хөөх ёстой гэсэн цуу яриа бас дэгдээд авсан. Хэрвээ энэ яриа С.Эрдэнийн зүгээс ниссэн бол бас нэг “лидер”-ээ хөөхөөр шийджээ. Үүнээс харвал АН-ын дарга лидерүүдээсээ эхэлж “хяргах”-аар шийдсэн мэт.

Сүүлдээ Ардчилсан намын дарга арваннэгдүгээр сарын 03-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн хорооны гишүүн Ш.Ганчимэг, Х.Эрдэнэсайхан, Д.Нэргүй нарын нөхдийг өөрсдөд нь дуулгалгүйгээр огцруулжээ. Тиймээс Үндэсний бодлогын зөвлөлийн хорооны гишүүн Д.Нэргүй “Манай нам гишүүндээ мэдэгдэхгүй арга хэмжээ авдаг болчихжээ. Би яасан юм, дүрмээ сахия гэж хэлсэн, Баянгол дүүрэг хар тамхи тээвэрлэгчээ татаж ав гэж хэлсэн” хэмээн жиргэжээ. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар энэ жиргээний араас “Намын удирдлагаас арга хэмжээ авч байхад дотоод асуудлыг нийтэд дэлгэлээ. Намаас хөөх хүртэл арга хэмжээ авна” гэсэн сануулга ч өгсөн бололтой.  

Уг нь улс төрийн нам нь иргэд өөрсдийн үзэл санаанд суурилсан Төрийн бус байгууллага юм. Ардчилсан ёсоор бол түүнд иргэн өөрийн саналаар элсэж болно, бас өөрийн саналаар гарч болох тийм л зүйл. Түүнээс бус нам хэмээх Төрийн бус байгууллагын тэргүүн гишүүнээ хөөх туух нь тийм ч анхаарал татах зүйл биш. Гагцхүү нам хэмээх Төрийн бус байгууллагыг Төрийн эрх мэдлийн дээр гаргасан хуулийн тогтолцоо бий болгосон. Тиймээс намын дарга гэж төрийн дээр гарсан хэмжээлшгүй эрх мэдэлтэй хүн болон хувирч, гишүүд нь түүнийгээ бурханчлан шүтсэн өчүүхэн сүүдэр төдий амьтад болсонд хамаг учир бий.

С.Эрдэнэ даргын энэ арга хэмжээ зөв ч юм шиг, идэвхтэй идэвхигүй олон гишүүдтэй байснаас үзэл баримтлалаа бусдад ойлгуулж чадах цөөн тооны гишүүдтэй байхад болохгүй зүйл алга. Нөгөө талаар намын гишүүн гэсэн дарга нарын хаалга сахисан ажилгүйчүүдийн тоо ч цөөрөх сайн талтай. Өнөөдөр АН 200-гаад мянган гишүүнтэй гэдэг ч 2017 онд АН-ын даргын сунгаанд зориулсан гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдаж, бүртгэлийн хугацаа дуусахад долоохон хоног үлдээд байхад бүртгэлд 17 мянган гишүүн хамрагдсан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байв.

Үндэсний хэмжээний гэх улс төрийн хүчин 17-хон мянган гишүүнтэй байсан гэхээр үнэмшил төрөхгүй ч бодит бүртгэлийг харахад үнэн ийм байв. Тодотгож хэлбэл, намын батлах өвөртөлсөн 200-гаад мянган гишүүн байдаг ч үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, үзэл бодолдоо үнэнч гишүүний тоо 17 мянга байна л гэсэн үг.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.143.164) 2018 оны 11 сарын 21

C. Erdeniin zuv uu

0  |  0
Зочин(103.212.116.195) 2018 оны 11 сарын 18

ХА ХА малын тоо толгойг цөөлөх ажлаас санаа авсан хэрэг үү ХА ХА

0  |  0
Зочин(103.212.116.195) 2018 оны 11 сарын 18

Ха ха. Хүмүүс АН-д тоож элсэхээ больсныг булзааруулж, ичихдээ ингэж тайлбар хийж байгаа биз дээ энэ эрдэнэ өгөр. АН-ынхны үнэн бузар дүр төрх энэ. Хоорондоо хөлөө жийлцэж муудалцхыгаа ардчилал гэнэ, одоо гишүүн элсүүлж чадахгүй болохоороо ичихдээ цөөлөх бодлого гэж барьж байгаа гэнэ. ХА ХА ядарсан, аргаа барсан л арга байна даа эрднээ

0  |  0
Зочин(103.212.116.195) 2018 оны 11 сарын 18

Ха ха. Хүмүүс АН-д тоож элсэхээ больсныг булзааруулж, ичихдээ ингэж тайлбар хийж байгаа биз дээ энэ эрдэнэ өгөр. АН-ынхны үнэн бузар дүр төрх энэ. Хоорондоо хөлөө жийлцэж муудалцхыгаа ардчилал гэнэ, одоо гишүүн элсүүлж чадахгүй болохоороо ичихдээ цөөлөх бодлого гэж барьж байгаа гэнэ. ХА ХА ядарсан, аргаа барсан л арга байна даа эрднээ

0  |  0
Нам бус иргэн(103.212.116.55) 2018 оны 11 сарын 17

БҮР ЦӨӨЛ. 30 ОРЧИМ БАЙХАД БОЛНО.

0  |  0
Дорлиг(103.57.92.223) 2018 оны 11 сарын 17

Баахан эруугийн элемент хулгайч луйварчингаар намаа дуургэх нь л дээ АНус нам...

0  |  0
Зочин(202.9.42.0) 2018 оны 11 сарын 17

Ийм мэдлэггүй,боловсоролгүй даргатай нам яаж олон түмнийг хошуучлах юм вэ? АН-ын гишүүд ийм хүнээр удирдуулаад ямар үр дүнд хүрэхийг бодож үздэгүй юм байхдаа.

0  |  0
zochin(122.201.31.231) 2018 оны 11 сарын 17

САЙХАНБАЛАГ БАЛАРСАНЦОГТ НАР ТЭГЭЭД ШУДАРГА ПАРТИЗАНУУД УУ ТЭГЭЭД.НАМАА ЦЭВЭРЛЖХ АЖИЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Монгол(202.126.89.133) 2018 оны 11 сарын 17

Цомхон шинэ нам байгуулж болно доо.Тэр өөрт чинь хэрэгтэй байхаа.

0  |  0
МоАХ-ны ахмадууд(202.126.89.229) 2018 оны 11 сарын 17

За за АН -д С.Эрдэнийн халаасны луйварчид үлдэж, шударга Партизанууд жийгдэх юм байна л даа...

0  |  0
Top