ДУНДГОВЬ: Мандалговьд ”Залуусын төгөл” байгуулна

  Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Мандалговийн төв цэцэрлэгийн баруун жигүүрийг "Залуусын төгөл" болгон тохижуулах ажлыг эхлүүлжээ. Ажиллагсдын 90-ээд хувь нь залуучууд байдаг энэ байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд энэ санаачилгыг өрнүүлсэн аж. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөх, биеийн тамираар хичээллэх, цэвэр агаарт зугаалах "Залуусын төгөл"-ийг байгуулахаар болсон байна.

Ташрамд сонирхуулахад, Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн нэрэмжит  "Өмнөд бүсийн урлагийн бага наадам”  Дундговьд болж зургаан аймгийн 150 гаруй авьяастнууд оролцож, Дундговийн Онцгойнхон гоцлол бүжиг, язгуур урлаг, хөгжмийн хамтлагаар тэргүүлсэн байна.

Т.АМАРАА

ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page