Цагаан сар: Шинийн 1 хоёрдугаар сарын 5-ны МЯГМАР гарагт тохионо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр буюу Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн мягмар гарагт тохиож буй. Сар шинийн өдрүүдийг Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдэд хамааруулдаг тул цагаан сараар бид мөн цөөнгүй өдөр амрах бололтой. Учир нь шинийн 1-3-ны өдрүүд мягмараас пүрэв гарагт таарч, баасан гарагт ажиллаад, дахин бямба, ням гарагт амрахаар байгаа юм.

Магадгүй, Засгийн газраас зохицуулалт хийвэл шинийн 4-нд буюу хоёрдугаар сарын 8-ны баасан гарагт ч амарч мэднэ. Тухайлбал, саяхан Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахарлын өдөр пүрэв гарагт  (2018.11.08) тохиоход Баасан гарагийг амралтын өдөр болгон шилжүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны бямба гарагт нөхөж ажилласантай адилтгахад ийм байгаа юм.

2019 он буюу “Ургуулагч” хэмээх шарагчин гахай жилд дээдсийн хямрал их, ард олон түгшүүртэй байна хэмээн зурагдсан гэв. Сануулахад, 2018 оны цагаан сарын шинийн 1, 2, 3 хоёрдугаар сарын 16, 17, 18-ны бямба, ням, даваа гарагт тохиож байжээ.

 

Д.АМАР  

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dashdavaa(203.91.115.48) 2018 оны 11 сарын 18

Mani met hediidchshinelsen yaah ve suragchdiin amraltiig l 1.r sarii n 2.noos 2.r sariin 11 bolgovol zugeer bish uu Tso said aa byamba garigt ajil hicheel shiljuuleh chneg l bish dee

0  |  0
M(166.137.252.128) 2018 оны 11 сарын 18

Yu ch urguulah geed baigaan.hen ch tegeed heltsiin.Ard olon tugshuurtei bna ene ter gej humuusiig uiluuleh hereg bnuu

0  |  0
sh(202.126.89.87) 2018 оны 11 сарын 17

Ene tsagaan sariin shiniin 1 iig oorsdoo sain nygtalj uzeerei.yag kalendari d 100 huwi itgehed hetsuu.olnii jishgiig dagaad hiij boloh ch sarnii urgats baidliig ajigladag humuus oirsnoo sain nygtalj haraarai.ongorson sar shiniin 1 gartsaagui 1 honog zorson.uuniig zoruud neg honog hoishluulsan gej bodoj bn.mongolchuud bar odor tsatsal suu orgoj bas uul owoo tahidaggui bolhoor zoruulsen gej bodoj bn

0  |  0
sh(202.126.89.87) 2018 оны 11 сарын 17

Ongorson tsagaan sariig 1 odoroor hoishluulsan shu.bar odor tsagaan sar shiniin 1 taarsan bolhoor daraagiin odor sholjuulsen bn lee shuu.shiniin 2 nii sar harah humuus uuniig anhaaraarai.gants neg honog duraaraa hoishluulj uragshluuldag yum bn lee shuu.

0  |  0
123456(202.21.100.210) 2018 оны 11 сарын 17

odor sudryg ingej naash ni tsaash xodolgodog uls manaixaas oor bxgui. yarshig bux bayaraa 7 sard tataj avchraad bayarlachix tegeed busad saruudad ni zugeer ajlaa xiiye

0  |  0
Top