Хүүхдийн хөгжлийн асуудлаарх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд судлал-Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Хурлыг хүүхдийн хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл, олон улсын нийтлэг жишиг, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл,  арга зүй, хэрэгжүүлэх боломж, жишиг зардлын тооцооллыг гарц,  шийдлийн хамт боловсруулах хүрээнд зохион байгуулах аж.

Монгол Улсын нийт хүүхдийн 64.9 хувийг 4-18 насныхан эзэлдэг. Эдгээр хүүхэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ,  хүүхдийн хөгжлийн ордон, төв, зуслангийн үйл ажиллагаанд хамрагддаг ажээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр шилдэг илтгэл шалгаруулах уралдааны оролцогчдыг дүгнэж, эхний гурван байрт орсон бүтээлийн эзнийг 1.000.000-3.000.000 төгрөгөөр шагнахаар болжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page