Жансу Дере: Эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх албагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

 

Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг, алдартай жүжигчин, "Агуу зуун" киноны Фирузе болон “Ээж” киноны Зейнейпийн дүрээр бидний танил болсон Жансу Дерегийн “Turkeyforfriends.com”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Жансу Турктээ бие даасан чөлөөт эмэгтэйн үлгэр жишээ болдог. Хамгийн загварлаг жүжигчин гэгддэг энэ бүсгүй оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Түүний гоо үзэсгэлэнг загварын акулууд ажиглаж таньснаар Жансу “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны турк эмэгтэй болжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй Грек гаралтай. Жансу "Ээж" киноны өмнө "Агуу зуун"-д оролцон тоглож түүхэн бүтээл рүү орсондоо их баяртай байдаг аж.

  • Нэр: Жансу Дере
  • Төрсөн он: 1980
  • Орд: Жинлүүр
  • Нас: 38
  • Төрсөн газар: Туркийн нийслэл Анкара хот
  • Биеийн өндөр: 180 см
  • Гэр бүлийн байдал: Ганц бие

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-“Агуу зуун” кинонд Ираны гүнж Фирузегийн дүрийг бүтээснийхээ дараа гурван жил чимээгүй болчихсон. Телевизийн дэлгэцээр ч харагдсангүй, сонин хэвлэлийн мэдээллээс ч таны тухай олж уншсангүй...

-Нэг талаас би амрахаар төлөвлөсөн юм. Нөгөө талаас амьдрал надад өөрчлөлт авчирсан. Би ер нь хий хоосон ярианд маш дургүй. Өнгөрсөн хугацаанд би ямар нэг ажил хийгээгүй бол юуны талаар ярилцлага өгнө гэж? Амьдралынхаа тухай зүгээр нэг чалчихад би дургүй.

-Тэр гурван жилд та юу хийсэн юм бэ?

-Их аяллаа. Очихыг хүсдэг байсан орнууддаа очсон. Ном уншиж, кино үзэж, зугаалж, бусад сурмаар байсан зүйлсээ сурлаа, бичлээ. Бас амарсан, спортоор хичээллэсэн. Нэг үгээр хэлбэл ажил ихтэйгээс болоод хийж чаддаггүй байсан зүйлүүдээ хийлээ. Би энэ гурван жилд зүгээр л маш таатай амьдарсан. Дэлхий ертөнцийг сонирхож, ямар нэгэн шинэ, өөр зүйл хийх цаг өөртөө гаргалаа. Өөр мэдрэмж авсан. Эрх чөлөөтэй, үүрэг хариуцлага болон өргүй амьдрал байлаа. Эрх чөлөөний амтыг мэдэрч, хүсч буй зүйлээ хийх боломж тохиосон.

-Ажилсаг хүн гэж байдаг шиг та “амьдралсаг” болсон юм аа даа?

-Би завсарлагагүй ажиллахад хэзээ ч дуртай байгаагүй. Галзуу юм шиг ритмтэй амьдрал миний сонирхол биш. Бусад жүжигчин шиг өдөржин, шөнөжингөө ажиллах шаардлага надад байдаггүй нь сайхан. Ийм темпээр амьдрах нь сэтгэлзүйн хувьд хөгжих боломжгүй болгодог. Ямар нэгэн шинэ зүйлд суралцах цаг олддоггүй. Хүн оюун ухаанаа байнга хөгжүүлж байх ёстой. Уншиж, аялж, шинэ сэтгэл хөдлөл мэдрэхгүй бол өсч хөгжиж чадахгүй. Өсч хөгжихгүй байх нь жүжигчдийн хувьд хоёр дахин аймшигтай зүйл. Шинэ дүрд тоглож чадахаа болино. Өөр хүний дүрийг илэрхийлж, зохиолыг өөр өнцгөөс харж чадахаа больдог.

-Ихэнх одууд мөнгөө аялахад зарцуулахын оронд хадгалж хурааж, эсвэл ашигтай хөрөнгө оруулалт хийдэг...

-Би ч бас өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна. Шинэ аялал болгон шинэ ертөнц, сэтгэл хөдлөл, туршлага авчирдаг. Олон хүн шууд үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Том, үнэтэй харш авч байна. Харин миний хувьд ямар байшинд амьдрах нь огтхон ч сонин биш. Ямар машин унасан ч ялгаагүй. Хэвийн ажилладаг машин байхад л болно. Би өөртөө, дотны хүмүүстээ, амьдарч байгаа дэлхийдээ хөрөнгө оруулалт хийж байна. 

-Аялах хугацаандаа юу сурав?

-Өөр соёл, зан заншил хүнийг хүлцэнгүй байхад сургадаг. Би бусдын ёс заншлыг хүндэлдэг, түүнд зориулах илүү их хүчтэй болсон. Бид нэг нэгнээ хайрлах албагүй гэж би боддог. Харин бие биедээ хүндэтгэлтэйгээр хандах ёстой.

-Бүгдийг хаяад хилийн чинадад амьдаръя гэж бодож байв уу?

-Үгүй, нэг ч удаа бодож байгаагүй. Өөр газар амьдрах талаар яривал би өөр улсыг биш тивийг илүүд үзнэ. Өөр тивд л өнгөрсөн бүгдийг орхиж, шинэ амьдрал эхэлж болно.

-“Ээж” кино Туркт жинхэнэ шуугиан тарьсан. Та дэлгэцэнд гайхалтайгаар эргэн ирлээ. Дахиад хатуу өрсөлдөөний ертөнцөд эргэн ороход ямар байна?

-Би ажлаа хэзээ ч өрсөлдөөн гэж хүлээж авч байгаагүй. Миний хувьд би үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь л чухал. Шинэ ажил эхлэхийнхээ өмнө удаан хугацаанд бодох дуртай. Энэ удаад би “Ээж” кинонд тоглохоор шууд зөвшөөрсөндөө өөрийгөө гайхсан. Ийм кино 2010 онд Японд хийгдсэн байсан. Үзэгчдэд ч их таалагдсан. Би эхлээд япон хувилбарыг нь үзсэн. Тэр кино надад хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Дараа нь би турк хувилбарынх нь найруулагч Мерве Чиргинтэй танилцсан. Гайхалтай баг бүрдэж, бид шууд ажилдаа орсон.

-Ээж байна гэдэг таны хувьд?

-Хайр бас хариуцлага.

-Хүүхэд төрүүлсэн, өсгөсөн хоёр хүний аль нь жинхэнэ ээж байх бол?

-Аль ч тохиолдолд нь өөрсдийн гэсэн нөхцөл байдал байдаг байх. Гэхдээ би хүүхдийг өсгөсөн хүн жинхэнэ ээж нь гэж боддог. Хүүхэд төрүүлсэн хүн бүр ээж биш. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь түүнд ээжтэй байх ямар сайхан болохыг мэдрүүлдэг болов уу.

-Ээж байхыг хүсч байна уу?

-Мэдэхгүй байна. Магадгүй тийм байх. Гэхдээ эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх ёстой гэж би боддоггүй. Хүүхэд төрүүлэх эсэх нь хүн бүрийн хувийн асуудал. Миний хувьд эхлээд сайхан гэр бүлтэй байх нь чухал санагддаг. Үүний тулд хичээж байна. Гэр бүлд минь хүүхэд байх, үгүй нь чухал биш.

-“Ээж” кинонд сүүлийн үед Туркт элбэг болсон сэдвийг хөндсөн. Киноны зохиол танд ямар бодол төрүүлсэн бэ? ( Беркай Атеш, Гонжа Вуслатери )

-Тийм ээ, энэ бол амьдралын эмгэнэлийн аймшигтай жишээ. “Ээж” кино намайг уучлах чадварт сургасан.

-Гол дүрийг бүтээсэн охин Берен Гёкийлдызийн талаар юу хэлэх вэ?

-Берен миний хувьд жинхэнэ найз минь болсон. Түүнтэй танилцаж, нэг кинонд хамт ажилласандаа их баяртай байгаа. Надад өмнө нь долоон настай хүүхдүүдтэй харилцах туршлага байгаагүй. Одоо бол би хүүхдүүдтэй харьцах ямар гоё, хөгжилтэй гэдгийг мэднэ.

-Таны хувийн амьдралыг сонирхмоор байна...

-Энэ гурван жилд би нэг залуутай их сайхан харилцаатай байсан. Харамсалтай нь бид салсан. Би одоо ганц бие.

-Тэр хүн хэн байсан бэ?

-Тэр турк хүн биш. Өөр би танд юу ч хэлэхгүй. 

-Туркт та од гэдгийг тэр мэдэж байсан уу?

-Эхлээд мэдээгүй. Хожим нь мэдсэн.

-Та Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Дэргэд тань байх эрэгтэйн бие галбир таны хувьд чухал уу?

-Тийм ээ гэж хэлсэн ч хэн ч итгэхгүй. Миний хувьд гадаад байдал, ухаан хоёр хоёулаа чухал.

-Та Анкарад төрсөн. Төрсөн хот хүний тусгал болдог гэж ярьдаг?

-Анкара намайг орон зайгаа хадгалахад сургасан.

-Үнэхээр үргэлж бие даасан харагддаг шүү...

-Би бие даасан байдалд дуртай. Миний зан ааш угаасаа л ийм.

-Та 17 настайдаа аль хэдийнэ алдартай болсон байсан. Тань шиг ийм хаалттай хүний хувьд энэ гэнэтийн зүйл байсан байх. Тохирохгүй мэргэжил сонгочихож гэж бодогдож байсан уу?

-Намайг худлаа мэдээллүүд л бухимдуулдаг. Тэр үедээ би яах гэж ийм мэргэжилтэй болов доо гэж чин сэтгэлээсээ харамсдаг. Гэхдээ би сонголтдоо сэтгэл хангалуун байдаг. Амьдралд харамсдаггүй.

-Өөр юу таныг зовоодог вэ?

-Шударга бус байдал, үл хүндлэл, сахилга батгүй байдал.

-Таныг галзууруулах шахдаг зүйлс юу бол?

-Хүүхэд болон амьтан, байгальд үзүүлж байгаа хор хөнөөлийг тэвчиж чадахгүй.

-Та хэр амбицтай хүн бэ. Өрсөлдөгч нарынхаа амжилтад атаархдаг уу?

-Үгүй. Би атаархал гэж юу байдгийг мэдэхгүй. Бусад жүжигчдийг хардаг ч хэн нэгний байр суурийг эзлэхийг хүсдэггүй.

-Нийтийн сүлжээнд байнга ордог уу?

-Надад фэйсбүүк хаяг ч байдаггүй. Яаж ашигладагийг нь ч мэдэхгүй. Хэзээ ч билээ дээ, твиттерт бүртгүүлж байсан. Гэхдээ нэг ч зүйл бичээгүй. Миний ашигладаг цорын ганц сүлжээ бол Instagram. Тийшээ өдөр бүр орж, мэдээ, постуудыг дуртайяа хардаг.

-Сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Вахиде Перчин (“Ээж” кинонд түүний ээжийн дүрд тоглосон жүжигчин) саяхан надад Сезгин Каймазын “Lucky” номыг бэлэглэсэн. Түүнийг уншсан.

-Хэнийг сонсч байна?

-Леонардо Гехенийг.

-Үзэж буй кино тань?

-“Vecide” кино.

Жансу Дере, жүжигчин Жем Йылмаз нар. Тэд зургаан жил гаруй үерхээд 2011 онд салжээ.

La actriz, Cansu Dere y la pequeña Beren Gokyildiz protagfonizan la serie turca “Madre”, que transmite Wapa TV. (Suministrada) (semisquare-x3)

Cansu Dere şu aralar ‘Anne’ adlı dizide ‘Zeynep Güneş’ karakterini canlandırıyor.

"Агуу зуун" кинонд хамтран тоглосон жүжигчдийн хамт.

Бэлтгэсэн О.ЧАНЦАЛДУЛАМ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.35) 2019 оны 05 сарын 16

unen helsen bn huuhed togloom bish sain usguj chadku bol gargad hereggui

0  |  0
Нараа(176.59.150.48) 2019 оны 01 сарын 26

Маш чадварлаг жүжигчин юм мөн үзэсглэнтэй бүсгүй бүх тоглсон дүрийг үзэх хүсэлтэ байна.

0  |  0
zoloo(202.126.89.100) 2018 оны 12 сарын 22

jansu dere bol sain jvjigchi chin bi tuuneer mash ih baharhdag ter ch bvv hel shuluun yriatai

0  |  0
zoloo(202.126.89.100) 2018 оны 12 сарын 22

jansu dere bol sain jvjigchi chin bi tuuneer mash ih baharhdag ter ch bvv hel shuluun yriatai

0  |  0
Зочин(66.181.161.13) 2019 оны 10 сарын 28

Шулуун яриатаа ийм хүүхнүүд гоё шүү.

1  |  0
Z(149.159.202.115) 2018 оны 11 сарын 18

Laluud huuhed turuulne uu baina uu bidend yer hamaaguie bid hun amaa usguh shaardlagatai garaad jagschih humuus hir hangalttai baigaan

0  |  0
Зочин (202.9.41.79) 2018 оны 11 сарын 17

Көсемд ямар дүр бүтээсэн юм санахгүй бх чинь

0  |  0
Вов(112.72.2.206) 2018 оны 11 сарын 17

Тэр мелек яасан хөөрхөн бэ

0  |  0
Top