ОРХОН: “Эрдэнэс Тавантолгой“ ХК 1072 хувьцааны мэдээлэл өгөх төвөө нээлээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, “1072 хувьцаа” болон компанийн үйл ажиллагааны тухай мэдээллүүдийг түгээх зорилгоор орон нутгууд Нийслэлийн дүүргүүдэд сургалт уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Тэгвэл Орхон аймагт “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх төв”-ийн нээлт аймгийн Холбооны газрын нэгдүгээр давхарт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ирж оролцлоо. Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож үг хэлэв.

      Орхон аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 16-18 ны өдрүүдэд бүх багуудаар очиж хувьцааны талаарх мэдээллээ иргэдэд хүргэж ажиллах юм. Энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотод мэдээллээ бодит эх сурвалжаас авах, санхүү хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг иргэдэд бүрдүүлж өгснөөр өнөөдрийн байдлаар нийт 15856 иргэн мэдээлэл зөвлөгөө авч, 2800 иргэнийг сургалтад хамруулан 1800-1072 утсаар 47408 иргэнд мэдээлэл өгчээ.
      Манай аймагт нээлтээ хийж буй энэхүү “Мэдээллийн төв” нь улсдаа албан ёсны хоёр дахь салбар бөгөөд Эрдэнэтийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох ,”1072 хувьцааны ” талаар мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай салбар юм. Цаашид 21 аймагт “1072 хувьцааны мэдээллийн төв” нээгдэх юм. 
     ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн чадамж өдрөөс өдөрт бэхжиж, энэ оны 3-р улирлын байдлаар 1,398 их наяд төгрөгийн 9,7 сая тн нүүрс борлуулжээ. Иргэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа талаарх мэдээллийг Холбооны газрын нэгдүгээр давхарт өөрийн биеэр очиж болохоос гадна 1800-1072 утсаар холбогдож болно. Түүнчлэн “1072 хувьцаа мэдээллийн төв” гэсэн албан ёсны фэйсбүүк пэйж хуудас ажиллаж байна.
Erdenet.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

matilda [ 156.0.212.1 ]      |     Даваа, 17:06 минутанд

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

geljgii [ 202.179.31.82 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 11:02 минутанд

heden ter bumaar ni idaj uugaad bn tsaana chini tsalin nemwel awchaad huwtsaa ogwol bas l awchaad l suuj bhas yahaw songuuliin showuu bsan ch yahawee yu oldno teriig ni awahaas tomchuud ni eh ornoo bodohgui bhad odoo yay gehewde

зочин [ 103.194.176.117 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 10:02 минутанд

Улс төрчдын ээлжит тархи угаалт 2020 оны сонгуулийн шоу 2019 онд амжиж цалинг 2 - р удаа нэмэх бас 1072 хувьцаагаар ээлжит шоу хийж байгаа юм аа

Go to top of page