ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан зорилгодоо хүрнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

  Хонь

Даруухан байж, боломждоо тааруулан ажилла. Олон зүйл төлөвлөх нь сайн ч хүн бүр бүгдийг амжилттай хийнэ гэж байхгүй.

  Үхэр

Нөхцөл байдал таныг урсгал сөрөн хөвөхийг шаардана. Гэхдээ энэ үед та идэвхгүй болж, маргалдах ч хүсэлгүй байна. Гэхдээ өнөөдөр хүссэн хүсээгүй урсгал сөрөн хөвөх хэрэгтэй болно.

  Ихэр

Ямар хөл дээрээ босохоос тань их зүйл хамаарна. Өглөөг сайхан угтсан бол бүхий л өдөржингөө сайхан байна. Бүтэлгүйтвэл дахин эхлэх хэрэгтэй болохоос биш гараа хумхиад сууна гэсэн үг биш.

  Мэлхий

Жаахан зүйлд бухимдах нь том маргаан дагуулж болзошгүй. Нэг үгээр хэлвэл та өнөөдөр хүчтэй сэтгэл хөдлөлөөс хол бай. Тэсрэхээ хойшлуул. Маргааш илүү амар өдөр болно.

  Арслан

Төлөвлөгөө, төслөөр дүүрэн өдөр. Өнөөдөр зорилгоо биелүүлэх алхам хийхэд амжилт олох болно. Олон хүн цугларсан газраас зугтах хэрэггүй. Харин ч тэндээс та амжилт олно.

  Охин

Та маргалдаж эхэлвэл бусад хүн ч дагана. Бүх хүн таныг бухимдуулах гээд байгаа мэт санагдана. Гэхдээ тийм биш. Хүн бүр өөрсдийн гэсэн ажил, асуудалтай байдаг.

  Жинлүүр

Сэтгэл хөдлөл ихтэй байна. Гэхдээ таны сэтгэлд юу ч буцалж байсан яаран бүү дүгнэлт хий. Маргааш, нөгөөдрөөс нөхцөл байдал өөрчлөгдөнө.

  Хилэнц

Жижиг зүйлд бухимдаж өдрийг барах хэрэггүй. Өнөөдөр танд аль ч салбарт хошин шогийн мэдрэмж хэрэгтэй байна. Бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж ядарч зүтгэх хэрэггүй.

  Нум

Сэтгэл хөдлөл тань янз бүр болж өөрчлөгдөнө. Өдөржин үйл явдлын гүнд байж, бусдын анхаарлыг татна. Хүмүүстэй амжилт ололтын талаар ярилц. Үзэл бодол нэгтэй, сонирхолтой хүмүүсийг олоход амархан байна.

  Матар

Ойр дотныхоо хүмүүстэй тулгамдаж буй асуудлынх нь талаар ярилц. Гэхдээ дуугаа өндөрсгөх, бухимдах зэргээс хол байгаарай. Бодолгүй хэлсэн үг бусдын зүрхийг шархлуулах вий.

  Хумх

Янз бүрийн сэдвээр ярилцах өдөр. Хүмүүстэй харилцах явцдаа та өөрийгөө таньж мэднэ. Чин сэтгэлийн яриа нь таны сайн талуудыг тодотгон гаргаж ирнэ.  

  Загас

Та өөрчлөгдөхөөр шийднэ. Гэхдээ зөвхөн сайн тал руугаа биш. Мөнгөтэй холбоотой ямар ч асуудалд анхаарал болгоомжтой ханд. Хүмүүстэй харилцахдаа ч бас анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top