Нарны замаас Олимпийн гудамж руу ороход дараах ТҮР ЗАМААР зорчино

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн бямба гаригт /2018.11.17/ “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцаж, энэ үеэрээ өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэсэгчлэн нээхийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл Нарны замаас Олимпийн гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг маргаашнаас буюу арваннэгдүгээр сарын 20-ноос 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түр нээхээр болжээ.

Жолооч нарт анхааруулахад зорчих хэсгийг түр нээсэн хугацаанд Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэхээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ. (Дээрх зурагт Түр зорчих хэсгийн зөвшөөрөгдсөн хөдөлгөөний харуулав).


 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн тухайд ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн ажил нь 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьжээ.

Түүнчлэн "Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна" гэж хотын дарга ярьсан. Төлөвлөгөөний дагуу бол тус гүүрийг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах юм.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарцын ерөнхий зураг

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.9) 2018 оны 11 сарын 19

Эрэл ххк эзэмшээд юу ч хийхгүй олн жил болсон газрыг хураагаачэээ . Зам. Талбай болгооч ээ . Орон сууцны зогсоолын замаар явах аюултай !! Урд талд нь том S хоосон бж л бна шд

0  |  0
Иргэн(96.241.32.173) 2018 оны 11 сарын 19

Одоо тэгэхээр тэр байрны хүмүүс чинь яах юм болж байнаа! Гарашдаа ч орж чадахгүй болох нь! Чадалтай юм бол урд нь байгаа газрыг чөлөөлөөч! Хэний газар болоод хичнээн жил хэл амгүй хадгалаад байгаа юм!

0  |  0
Иргэн(96.241.32.173) 2018 оны 11 сарын 19

Одоо тэгэхээр тэр байрны хүмүүс чинь яах юм болж байнаа! Гарашдаа ч орж чадахгүй болох нь! Чадалтай юм бол урд нь байгаа газрыг чөлөөлөөч! Хэний газар болоод хичнээн жил хэл амгүй хадгалаад байгаа юм!

0  |  0
Zochin(202.126.88.41) 2018 оны 11 сарын 19

Huuchi benzin tugeeguurluu ordog urgun zam baisaat baital bairnii hashaagaar damjdag ni yaj bn

0  |  0
Zochin(202.126.88.41) 2018 оны 11 сарын 19

Zuunees hoish ybah tur zamaa uurchluh heregtei nariihan, ogtsom ergedeg, bairnii graashiin uudeer gardag, geed mash buruu songosoniig harahgui bn uu

0  |  0
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 19

Муугийн гай олонд - Батболдын хөлд чирэгдэж бна шүү.Одоо зайлуулая

0  |  0
Зочин(103.212.116.9) 2018 оны 11 сарын 18

Зүүнээсээ Олимпийн гудамж ороход заавал орон сууцны СӨХ- н мэдлийн замаар явах ямар хэрэгбнаа??? Зүгээр л хуучин гэрлэн дохионы уулзвараар л эргэнэ биз дээ ? Түр зам нь зүүнээс хойш орох нь буруу бнаа ? Эсэргүүцэж бна.

0  |  0
Mjl(150.129.142.253) 2018 оны 11 сарын 18

IN BOLHI UNGO UZEMJ MUTAI ARMATUR TSEMENTER HIJ BAIGA MONGOLCHUD hIj CHADAHGUI HARAMSALTAI 10 SAY $ CHINAD

0  |  0
Top