“Уран сэтгэмж -2018” уралдааны дүн гарлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хувцас дизайн, оёдлын мэргэжлийн суралцагчдын “Уран сэтгэмж-2018 уралдаан амжилттай боллоо.

“Уран сэтгэмж” нь тавь дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Хувцасны дизайн”, “Оёдол эсгүүр”, “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн ангиудын суралцагчид ур ухаан, авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ даавуунаас бусад материалыг ашиглан загварлаг дэгжин хувцас урлаж болдгийг харуулдаг уламжлалт уралдаан юм.

“Уран сэтгэмж -2018 уралдааны шүүгчээр ҮУПК-ийн Уран зургийн багш Ц.Болор, “Говь” ХКК-ийн Дизайнер Г.Батцэцэг, Хилийн цэргийн 0288-р ангийн Оёдлын технологич, дэслэгч Н.Мөнхзул нар ажилласан нь сургууль болон түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тогтмолжсоныг илтгэж байв.

Уралдааны Тэргүүн байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн “Хатадын уянга” үндэсний коллекц /Удирдсан багш Л.Бат-Оргил/

Дэд байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2б ангийн Black and White үндэсний коллекц /Удирдсан багш Т.Батзаяа/

Гутгаар байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 3а ангийн Bleakуран сэтгэмжийн коллекц Удирдсан багш Н.Юмчмаа

Тусгай байрт: Хувцасны дизайн 3а ангийн Strongersуран сэтгэмжит коллекц

/Удирдсан багш М.Энхтуяа/, мөн Оёдол эсгүүр 1а ангийн Оросын Холбооны Тува улсын оюутнуудын Inside уран сэтгэмж коллекц /Удирдсан багш Б.Отгон/ тус тус шалгарлаа.

“Уран сэтгэмж-2018 уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “Universe best sing”, “The voice”, “My voice” уралдааны шилдэг оролцогч, ҮУПК-ийн төгсөгч Б.Уранчимэг, Оюутан суралцагчдын “Урлагын наадам 2018” уралдааны гоцлол дууны Тэргүүн байрын шагналт Вэб 1а ангийн оюутан .Мөнх-Эрдэнэ нар ая дуугаа өргөн барив.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top