Түмэн адууны баярын СЭТГЭЛ ТАТАМ, ОНЦЛОХ үйл явдлууд

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу”-ны баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд амжилттай болж өндөрлөсөн билээ. Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай нутаг болох Батноров, мөн бусад сумдын малчдын амжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс  тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2,000 адуу нэг дор цугларав.

Мөн Өвөрмонголоос адуучид ирж оролцсоноос гадна тус баяр наадмыг үзэж сонирхохоор 15 улсаас жуулчид иржээ. Орон нутагт 50 гаруй сая төгрөгийн биет болон биет бус эдийн засгийн өгөөж үлдээсэн тухайгаа зохион байгуулагч талаас онцолж байв. Өвөл цагийн адуу маллах өвөрмөц уламжлал, адуу дагасан олон соёлыг хадгалж авч үлдэх, сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь 20 орчим байгууллагын 100 орчим хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр ийнхүү тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ингээд “Талын түмэн адуу”-ны баяраас сэтгэл татам, онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

  • Энэ жилийн баярт “Хүүхдийн морьтон жагсаал” хөтөлбөр шинээр оруулсан нь тун сонирхолтой, өхөөрдөм байлаа. Тус хөтөлбөрт 100 гаруй хүүхэд оролцож, хамгийн шилдэг хүүхдэд нь ХОЁР САЯ төгрөгийн үнэтэй эмээлийн мөнгөн чимэг бэлэглэсэн бол эхний 50 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.


  • Гэрэл зурагчдад зориулсан нэг цагийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ёстой л нүдээ олсон үйл ажиллагаа байв. Эмэгтэйчүүдээр уурга шүүрүүлж, морь цоройлгуулж хүртэл үзсэн нь гадны жуулчдын анхаарлыг ихэд татсан юм.

  • Өвөрмонгол адуучин морь уургалж байна. Өнгөрсөн жилийн арга хэмжээний үеэр Өвөрмонголын “Одон” телевизийн багийг урьж, нэвтрүүлэг хийлгэсэн нь үр дүнгээ өгч, өвөрлөгч ахан дүүс олуулаа ирсэнд зохион байгуулагчдын зүгээс тун баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэд “Адуучин” тэмцээний түрүү байнуудад “суран хуувь” бэлэглэв.

  • Залуу хосын болзооны цаг

  • 2000 адууны бэлчээрт 1000 адуун дунд арга хэмжээ зохиогдов.

  • Хэнтий аймгийнхан онцгой ач холбогдол өгч байгаа нь харагдсан. Учир нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтэс мөн ХАА газар, Хан Хэнтий чуулга, музейн дарга нар багаараа ирж дэмжин ажиллалаа.

  • Хээрийн гэр кемпийн ариун цэврийн өрөө.

  • Энэ жилийн “сайхан наадамчин” шагналыг Пол болон түүний гэргий Н.Тунгалаг нар авчээ. Сайхан наадамчиддаа арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс гурав дахь жилдээ “ташуур” бэлэглэв.

  • “Талын түмэн адуу”-ны баярт “Монгол тайга нохойн уралдаан” нэгэн онцлог хөтөлбөр байдаг. Нохойгоо уралдуулж, хийцээр нь шалгаруулав. Мөн чансаа өндөртэй нохойгоо урьж уралдуулдаг юм билээ. 

  • Дотуур байрны өглөөний цай хамгийн онцгой. Нутгийн брэнд хөрөнгөний талх, зөөхий, боорцог, шар тос гэх мэт амттанууд.

  • Ирсэн зочдодоо шорлог, кофе, шар айраг гээд олон үйлчилгээг адууны бэлчээрт хүргэж ажиллав.

  • 65 хүний бүрэлдэхүүнтэй сумын Соёлын төвийн хамт олон сэтгэл гэгэлзүүлсэн уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж анх удаа 10000 төгрөгөөр билет тасалсан нь тун зоригтой үйлдэл байв. Гэхдээ үзэгч, ирсэн зочдод сумын уран бүтээлчдийн тоглолт үнэхээр их таалагдсан.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page