”Jasper Home” америк тавилгын дэлгүүр Black Friday-д нэгдлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Америкийн уламжлалт хямдралын өдөр болох Black Friday арваннэгдүгээр сарын 23-нд буюу энэ баасан гаригт тохиож байгаа юм. Энэ арга хэмжээгээр та Монголдоо ч хүссэн бүтээгдэхүүнээ хямдаар худалдан авах боломжтой болжээ. Энэхүү арга хэмжээнд та бидний сайн мэдэх Орчин үеийн Америк загварын тавилгатай гэдэгээрээ онцлог Jasper Home Америк тавилгын дэлгүүр нэгдсэн бөгөөд энэ 5 дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд Буйдан, унтлагын өрөөний тавилгууд, сэтгүүлийн ширээ, гал тогооны ширээ сандал, ханын тавиур, ажлын өрөөний тавилгууд гэх мэт бүх тавилгууд нь 50% хүртэл хямдрах юм байна.

Худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа хэрэглэгчдээ зориулж Америкийн "Jasper Home" брэндийн талаар товчхон танилцуулга бэлтгэлээ. Jasper Home брэнд 1916 онд АНУ-ын Индиана мужид "Jasper cabinet" нэрээр байгуулагдсан. Тухайн үед олон үйлдэлт ширээ, виноны шүүгээ, гоёл чимэглэлийн шүүгээ, шургуулгатай шүүгээ, үүдний модон өлгүүр зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.

Дэлхийн 2-р дайны дараагаар Jasper Home брэнд үсрэнгүй хөгжиж, 1960-д оны эхэн үеэс унтлагын өрөөний тавилга, буйдан зэргийг үйлдвэрлэж эхэлсэн.

Ийнхүү олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд Jasper Home брэнд тухайн бүс нутагтаа нэр хүндтэй брэнд болсон төдийгүй, 2010 оноос үйл ажиллагагаа өргөжүүлэн Азийн орнуудад дэлгүүрүүдээ нээж эхэлсэн. 2017 онд Монгол улсад албан ёсны гэрээт дэлгүүр нь нээгдсэн бөгөөд Мишээл тавилгын их дэлгүүрийн хойно, Мишээл-3 төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Та гэгээлэг өнгөтэй, олон төрлийн хэлбэр хэмжээтэй, илүү загварлаг, овор хэмжээний хувьд хэт нүсэр биш орчин үеийн Америк загварын тавилгуудаа 50% хүртэл хямдарсан үнээр худалдан авах боломжоо битгий алдаарай.

Холбоо барих: 7000-0400

Хаяг: Мишээл тавилгын их дэлгүүрийн ард Мишээл-3 төв Jasper Home Америк тавилгын дэлгүүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top