Д.Дашдондовын “Сэтгэлийн урлан”-д юм юм бий

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондовын “Сэтгэлийн урлан” яруу найргийн түүвэр уншигч таны гар дээр очиж байна. Тэрбээр уран бүтээлээ туурвих алсын алс замд яруу найраг, афоризм, дуулалт жүжгийн гэх мэт 10 гаруй номыг уншигчдын хүртээл болгосон арвин бүтээлтэй яруу найрагч.

Өдгөө орон нутагт аж төрж, анир буйдад уран бүтээлээ туурвидаг манай цөөн яруу найрагчийн нэг Д.Дашдондовын уншигч таны оюун санаанд айлчлуулж буй “Сэтгэлийн урлан”-д яруу найргийн бодьгал, оршихуйн чанадаас эхлээд эгэл бор амьдралынг зураглал хүртэл багтсан нь өргөн цар хүрээг хамарчээ.

“Сэтгэлийн урлан”-д зочлон суухад олон жил үзэг тавилгүй бичиж байгаа яруу найрагчийн зангараг, туршлага ч харагдана, гэнэн томоогүй хүүхдийн араншин ч цухалзана. Эс бол ертөнцийн утга учирт шатсан тэр бүрий ойлголцохгүй гүн ухаан бодлогширох хэрнээ эгэл амьдарын бор өдрүүд үргэлжлэх гэх мэт олон төрлийн араншин гаргаж байгаа нь яруу найрагчийн өөрийнх нь сэтгэлийн чанад, орон зай дахь цалгиа биз ээ. Нөгөө талаар яруу найрагч өөрөө нэгэн хайрцаг, хэв шинжид баригдаагүйнх байх.

Уншигчийн хувьд сэтгэгдэл хуваалцахад, Д.Дашдондов найрагч монгол зан заншил, нүүдлийн соёл иргэншлээс ихэд алсарч буй өнөө цагт даяаршлын эсрэг ч гэж болох, монгол найрагчийн үндэсний үзэл нэвт харагдах шүлгүүд түүний уран бүтээлийн гол дүр аж. Ерөөсөө дээр дурдсанчлан “Сэтгэлийн урлан”-д олон төрлийн ааш араншин нуугдаж байгаа ч цаад агуулга нь эх сайхан хэл, үндэсний уламжлалт бүхнийг тээж яваад түүний уран бүтээлийн онцлог оршиж байна уу гэмээр санагдана. Ямартай ч яруу найрагч Д.Дашдондовын “Сэтгэлийн урлан”-д юм юм байгаа болохоор найрагчийн сэтгэл алсын буйдад энэхүү номоор нь дамжин зочлоорой гэх байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tugsuu(112.72.11.105) 2018 оны 11 сарын 19

Uran bvteeliin amjilt hvsii

0  |  0
Tugsuu(112.72.11.105) 2018 оны 11 сарын 19

Uran bvteeliin amjilt hvsii

0  |  0
Top