”Цэвэрч монгол” уралдааныг дүгнэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

“Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр эхлүүлсэн  “Жорлонгоо өөрчилье” соён гэгээрлийн аяны ажлын тайланг сонсох, “Нутгийн шийдэл” Төрийн бус байгууллагаас зарласан “Цэвэрч монгол” уралдааны дүнг танилцуулах, шагнал гардуулах ёслол арга хэмжээ өнөөдөр (2018.11.19) "Улаанбаатар" зочид буудлын "Хөх асар" танхимд болж байна.

“Нутгийн шийдэл” Төрийн бус байгууллага 2015 оноос “Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулжээ. Энэ хугацаанд оюутны 14 багийг сургалтад хамруулан, давхардсан тоогоор таван аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт төсөл хэрэгжүүлж, нийт 60 гаруй жорлон барьж, туршжээ.

2018 оны “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг олон улсад “Үйлчлэгч цэвэрлэгч нартаа баярлалаа” уриан дор явуулж байна.

"Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд "Нью Венчер Фонд" сан 2017 оны наймдугаар сараас 222 мянган ам.долларыг хоёр үе шаттайгаар “Нутгийн шийдэл” Төрийн бус байгууллагад шилжүүлжээ. “Атмор” компани өөрсдийн зардлаар долоон аймагт сургалт зохион байгуулан, багш ажиллуулж, ариун цэврийн салбарт хийж буй үйл ажиллагаа, технологио иргэдэд хүргэсэн байна.

“Капитрон” банк эко жорлонгийн зээлд зориулж нэг тэрбум төгрөгийн зээл олгох боломжийг нээсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нар тус төслийг дэмжиж ажиллажээ.  

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hafner(79.229.71.234) 2018 оны 11 сарын 19

Mongolchuud hiih yumaa olj yadaad iim teneg yumch hiih gej dee

0  |  0
Top