Miss World: Монголыг төлөөлөх Э.Энхриймаа унаган англи, орос хэлтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

"Miss world 2018" буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санъяа хотод үргэлжилж байна. 1951 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд Э.Энхриймаа үндэсний ялагчаар тодорсноор, эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан билээ. 120 орны мисс бүсгүйчүүд 20 гаруй хоногийн хугацаанд авьяас билэг, гоо сайхан, хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 40-д багтахын төлөө өрсөлддөг. Тэдгээр 40 бүсгүй сүүлийн шатанд үлдсэнээр арванхоёрдугаар сарын 8-ны үдэш титэм гардуулах ёслолд оролцдог.

Дэлхийн миссийн уралдаанд өрсөлдөж байгаа Э.Энхриймаагийн тухайд Санхүү эдийн засгийн их сургуулийн Нягтлан бодох ангид суралцдаг бөгөөд 2013 онд Берлин хотод болсон  Математикийн олимпиадад II байр эзэлж байсан. Англи, орос хэлтэй, чөлөөт цагаараа волейбол, ширээний теннисээр хичээллэж, латин бүжиг сонирхдог. Төгөлдөр хуур тоглох дуртай.

Мисс Э.Энхриймаагийн оролцож буй тэмцээний талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.missworld.com/#/news/1488 сайтад хандаж болно.

Монгол Улс Дэлхийн миссийн уралдаанд анх 2006 оноос эхлэн гоо бүсгүйчүүдээ оролцуулж эхэлсэн бөгөөд 2016 онд оролцогч А.Баярцэцэг шилдэг 11-т, 2017 оны оролцогч Б.Энхжин шилдэг 15-т шалгарч байсан юм.

 

 

 

 




Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TOGOLDOR”E(207.244.89.107) 2018 оны 11 сарын 19

ERDENEBAATARIN”ENXERIMAA”N”MONGOL”ULCIN”MARSHIL”LUBCAN”DYGERIN”ERDENEBATIN”TORCON”OXIN”N”XARIN”TORCON”AX”N”ARDIJLALIN”ARBAN”GURABIN”NEG”XENTI”AIMAGIN”URJUUDIN”EBLELIN”XOROONI”DARGA”XENTI”AIMAGIN”SHINE”XOTIN”DARGA”OMNOD”COLONGOC”MONGOL”XITAD”ULCIN”XAMTARCAN”DURALCAN”BYCGYI”KINONI”GOL”DYRIG”BYTEECEN”ZURAAJ”NOROBOO”BAIDAG”XARIN”AAB”MARSHIL”LUBCAN”DYGERIN”ERDENEBAT”N”OXIN”ENXRIMAGIN”POTO”ZURAGIG”ABAD”MONGOL”SHIGTGEEND”BOLCON”OLON”ULCIN”KINO”BICFALD”OROLZCON”XARIN”DARA”N”POTO”ZURAGNAC”CANAA”ABADURAN”BARIMAL”BARICAN”N”120”MINGATIN”UCAN”FANTAN”XOSHOONI”ANXNI”ZAGBAR”BAIDAG

0  |  0
Баярмаа(202.179.8.102) 2018 оны 11 сарын 19

САЙХАН ОХИН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ!

0  |  0
Зочин(103.26.192.43) 2018 оны 11 сарын 19

Вьетнам шиг харагдаж байна.

0  |  0
Top