”Саваагүй сармагчин” загварын тайзнаа...

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

"Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлэг 2016 оноос эхлэн гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болж байгаа. Анхны дугаарт олон авьяаслаг залуус хүч сорьж, хэдийнэ зарим нь урлагийн салбарт хөл тавьж, олны танил болжээ.

"Авьяаслаг монголчууд" шоуны онцлох оролцогчдын нэг, "саваагүй сармагчин" С.Анххүүг санаж байна уу? Сармагчингийн дүрд хувирч, нийгмийн эмзэг сэдвийг өөрийн өнцгөөс хөндөхийг хичээсэн түүний үзүүлбэр олон хүний сонирхлыг татсан.

Сонирхуулахад, шилдэг 32-т шалгарч байсан авьяаслаг оролцогч С.Анххүү шоунд оролцсоноосоо хойш загварын ертөнцөд хөл тавьсан байна. Найруулагч мэргэжилтэй ч хүсэл сонирхлоо даган загварын тайзан дээр алхах болсон "саваагүй сармагчин" саяхан болсон "Sara`s fashion" шоунд оролцов. Урт шар үс, царайлаг төрх гээд загварын эрчүүдээс тэр гадаад төрхөөрөө эрс ялгарч байлаа.

Хэрэв хүсвэл та "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсон түүний үзүүлбэрийг ЭНД дарж үзээрэй.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top