Халиун суманд буга галзуурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд галзуурсан буга орж ирсэн тохиолдол гарчээ. Шинжилгээний хариу өнөөдөр (2018.11.19)  гарахад уг буга галзуурсан нь нотлогдсон аж. Галзуу буга анх Халиун сумын Сүүж багийн нутагт малчин айлын хот уруу орж ирсэн бөгөөд тэндээс 10 гаруй км зайтай байдаг Халиун сумын төв уруу  ирсэн байна. Уг буга хашаа, газар мөргөж, шидсэн чулууг хазаж байжээ.  Галзуу буга орсон хот айлын малыг вакцинжуулах шаардлагатай ч тус аймагт вакцины нөөц байхгүйн улмаас нийслэлд байрладаг төрийн төв байгууллагуудад хандсан байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярмаа(202.179.8.102) 2018 оны 11 сарын 19

Буга юунаас болж галзуурав?

0  |  0
Редактор (202.179.24.26) 2018 оны 11 сарын 19

Нийслэлд байрладаг төрийн төв байгууллага гэнэ үү. ХХААЯ гэсэн үг байх даа, бичнэ гэж алах юм аа.

0  |  0
Top