Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулж, эмх замбараагүй байдал үүсгэх шаардлагагүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2018.11.19/ хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн тухай бид мэдээлсэн. Уг хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалан явуулсан бөгөөд түүний хувьд намын бүлгийн даргын хувиар хийсэн анхны хуралдаан байв.

Тэрбээр бүлгийн дарга болсныхоо дараа "Бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарна. Ялангуяа бүлгийн гишүүдийн эв нэгдлийн асуудал бий. Энэ чиглэлд шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд анхаарна" хэмээн мэдэгдэж байсан юм.

Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Та УИХ-ын МАН-ын бүлгийн дарга болохдоо бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана гэсэн. Эв нэгдлийг хангах чиглэлээр танд бэрхшээл гарч байна уу?

-Бүлгийн хурлаар гишүүдийн эв нэгдэлтэй холбоотой асуудлуудыг нэлээд ярьсан. Ойрын үед бид дахин цуглаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаа ярилцахаар тохиролцсон. Бүлгийн даргын зүгээс аль болох эв нэгдлийг хангах чиглэлээр ажиллаж байна.

-Д.Хаянхярваа нарын гишүүд Засгийн газрыг огцруулах хангалттай гарын үсэг цуглуулсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар бүлэг дээр ярилцсан уу?

-Бүлэг дээр Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудал огт хөндөгдөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л УИХ-ын гишүүд Загсийн газрыг огцруулах санал цуглуулж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Ер нь нөхцөл байдал хүнд үед Засгийн газрыг огцруулж, эмх замбараагүй байдал бий болгох шаардлагагүй байх.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Зочин [ 139.5.219.63 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:40 минутанд

Энэ нөгөө ӨВ _н засаг ноён байсан нөхөр мөн үү? Саваагүй нохой сар луу хуцнаа гэж. Энэ чиний оролцох хэрэг биш.Хөдөөний сэтгэхүйгээ одоо орхиоч.Зүгээр л сайхан тайван чимээгүй байж байгаад ард түмний хараал зүхэлийн бай болсон тэр намтайгаа хамт авсандаа сайхан давхиад очихоорой миний найз.МАН _н булшин дээр ард түмэн ламбада хийхийг ямар их хүснэ вэ? Засгаа огцруулж ИХ аа тарааж тоглоочээ мудакуудаа. Ийм ИХ ЗГ р ор үндсээрээ үхэцгээж таг хөлдөж монгол түмнээ нэг их баярлуулаач. Гуйж байна. эх орон гэж байна уу? эзэд нь хэн болчихоод байна

зочин [ 103.57.93.175 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 08:04 минутанд

ёстой хөдөөний хоцрогдсон коммунист бна даа,барахгүй ээ

Зочин [ 176.143.119.112 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 07:10 минутанд

Ямарч чадвар чадамжгүй засгийн газар цаг алдаж байхаар үтэр түргэн тарж чаддагт нь шилжүүлэх хэрэгтэй. Ойворгон сагсуу худалч чадваргүй ерөнхий сайд засрийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй хариуцлага алдаад байхад өөрөөсөө эхлэхгүй өрөөл бусдыг буруутгаад л байж байгаа нь нэн өрөвдөлтэй байна.

П [ 202.126.89.201 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 06:55 минутанд

Тэр засаг огцрох уих тарах яахуу наад захиргааны ерөнхий хууль чинь уг нь их гайгүй хууль болсын тарахаасаа өмнө бас нэг хорлочихье гэж байгаа юм байхдах

Go to top of page