ЗЭЭЛ АВСАН нь илчлэгдсэн Ц.Ням-Осор ажлаа өглөө, дараагийнх нь ХЭН бэ?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, эхнээсээ АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэгвэл тэднээс гадна төрийн өндөр албан тушаал хашдаг нөхөд ч зээл авсан болох нь илчлэгдээд байна.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн юм. Улмаар тэднийг ажлаа өгөхийг шаардаж, тэд ч эхнээсээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч эхлээд байна. Тухайлбал, дөнгөж сая гэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө.

Тэгвэл "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж 3.3 тэрбум төгрөгийн зээл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан болох нь олон нийтэд ил болоод байна.

Ямартай ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Харин дараагийнх нь хэн бэ, тэд хариуцлагаа хүлээх үү?

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zchin(84.227.227.238) 2018 оны 11 сарын 19

zovhon ogzrood zogsoh bolj baina uu,???? ulsiin , ard tymnii hogjiliin horongiig luivardaj ulsiin hogjild gai bolson gemt heregtengyyd avsan mongoo buzaaj hyytei toloh estoi bizdee, !!!!tegeed hariuzlaga hyleelgej shorond ni hiih estoi bishyy,,,muusain toriin hulgaich luivarchid

0  |  0
зочин(202.70.34.98) 2018 оны 11 сарын 19

УИХ-ын зээл авсан гишүүдийг бас огцруулаач. адилхан зээл авсан биз дээ.

0  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2018 оны 11 сарын 19

АРЧААГҮЙ ХУЛГАЙЧ ВЭ. МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙГЭЭД СУУЖ БАЙХГҮЙ, ЗЭЭЛ МЭЭЛД ГАР ДҮРЭЭД. ТӨРИЙН АЛБАНД БЭЛТГЭГДЭЭГҮЙ ЭНЭ НӨХРИЙН АРД ХЭН БАЙНА, ИЛЧЛЭЭЧ.

0  |  0
Зочин(64.119.18.1) 2018 оны 11 сарын 19

Тайван байцгаа. Ням-Осор зээлээр авсан мөнгөө ХЗХ-нд жилийн 30 хувийн хүтэй хийсэн байгаа. Цөм ашиг хийгээд 5 жилийн дараа 3 хувийн хүүтэйгээр буцаагаад төлнө. Тэгээд аль нэг дүүдээ 2 тэрбумыг хүүгүй зээлнэ.

0  |  0
иргэн(202.179.27.78) 2018 оны 11 сарын 19

идсэн уусныг нь хурааж аваад шоронд хийхэд юугы нь удаад байдаг байнаа бодвол хахууль авчих гээд л хойшлуулаад байдаг юмаа да

0  |  0
зочин(139.5.217.84) 2018 оны 11 сарын 19

Ажлаа өгөөд болоо биш шалгах хэрэгтэй Их хурлын гишүүд шударга байгаач

0  |  0
Яг үнэндээ(122.201.27.130) 2018 оны 11 сарын 19

Ажлаа өгөх нь зөв л дөө харин авсан зээлийг нь даруйхан буцаан төлүүлэх хугацаа зааж өгөх хэрэгтэй биз дээ

0  |  0
Top