Түмэн төвийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.

  • Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,

  • Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,

  • Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,

  • Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,

  • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,

  • Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,

  • Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,

  • Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,

  • Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,

  • Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,

  • Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.


Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(202.72.247.14) 2018 оны 11 сарын 20

Их дэлгүүрийн урд хойд тал, төв зам дагуух өргөтгөл хийсэн хуучны байрнууд бүгд жоом бясааны үүр уурхай болсон газар шүү. Хэзээ ч битгий энэ хавиар үйлчлүүлээрэй. Энд тэнд олон ресторан ажиллууулж явсан мэддэг хүний хувьд хэлж байна шүү. Түмэнгийн рестораныг ч түрээслүүлнэ гэхэд нь очиж сонирхож байсын.

0  |  0
зочин(64.119.16.53) 2018 оны 11 сарын 19

Түр зогсоолгүй бүр үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалаач ээ

0  |  0
Top