Шинжааны хэт даврагчдыг бууж өгөхийг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Хамил хотын захиргаа хэт даврах, алан хядах, салан тусгаарлах үзэлтнүүд болон гадаад ертөнцийн алан хядагчдын бүлэглэлтэй холбоо бүхий этгээдүүдийг сайн дураар бууж өгөхийг шаарджээ. Гуч хоногийн дотор сайн дураар бууж өгсөн хүмүүст өршөөнгүй хандаж, шийтгэл оногдуулахгүй байх боломжтой гэж Хамил хотын холбогдох албан тушаалтан мэдэгджээ.

Сүүлийн үед Бээжин Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд амьдарч буй лалын шашинтнууд болон бусад үндэсний цөөнхийг олноор баривчлан хорьж буйд дэлхийн улс орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ.

Хятадын зүгээс үндэсний цөөнхийн шашин шүтлэг, соёлыг хүндэтгэн хамгаалдаг гэж мэдэгдээд тус бүс нутагт хүчирхийллийг өдөөн турхирч буй хэт даврагчдын бүлэглэлтэй тэмцэх үүднээс аюулгүйн арга хэмжээ авч байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top