Ж.Мөнхбат: Миний зөвлөхөд халдсан нь надад өгч байгаа улс төрийн сануулга байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараахаар өөрийн албан бланк дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн тухайгаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн бямба гарагт болсон УИХ-ын чуулган дээр би Засгийн газар огцор, УИХ тар гэсэн шаардлага тавьсан. Үүний дараа миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэг чуулганы үеэр хэлсэн миний байр суурийг зарим телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар тарааж явсан юм билээ. Энэ ажлыг хийж яваад 23:00-24:00 цагийн үед 25 дугаар эмийн сангийн орчимд байх гэртээ ороход араас нь хүн боосон байгаа юм. Мөн урдаас нь нэг хүн гарч ирэн, төмрөөр толгой руу нь хэд хэд цохисон байна. Энэ асуудлыг би мэдсэн даруйдаа өчигдөр /2018.11.18/ 15:00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу утсаар ярьсан. Ингээд цагдаад гомдол гаргаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулах ёстой гэсэн хариу сонссон. Энэ дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Шүүх шинжилгээний хариу удахгүй гарна. Энэ бол албан тушаал эрх мэдлийн төлөө хийж байгаа ажил гэж харж байгаа. Сүүлийн үед надад “Засгийн газрыг огцруулбал хохь чинь шүү” гэсэн утгатай өөрт болон гэр бүлд заналхийлсэн мессеж ирж байгаа. Зохион байгуулалттай хийж байгаа энэ ажил надад өгч байгаа улс төрийн сануулга байж болзошгүй гэж үзэж байна.

Би ямар нэгэн улс төрийн байр суурь болон өөрийнхөө итгэл үнэмшлийг хүний нүүр рүү харж байгаад үнэнээр нь, хэнээс ч айхгүй хэлдэг. Тийм учраас хүний алтан амь хөндөгдөж байна. Миний зөвлөхийг зодсон асуудал магадгүй надад өгч байгаа улс төрийн анхааруулга, дохио гэж хүлээж авч байна. Өнөөдөр би халдлагын асуудалтай холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагад албан тоот хүргүүлж байна. Мөн миний бие, гэр бүл, хамтран зүтгэгчдэд ямар нэгэн эрсдэл үүсч болзошгүй байна. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн. Би Засгийн газрыг огцор гэж Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. УИХ-ыг тараах асуудлыг би хөндөж тавьсан. Тэгэхээр эдгээр асуудалтай холбогдуулж халдлага үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Өнөөдөр би УИХ-ын даргад хандаж УИХ-ыг тараах тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Хэд хэдэн УИХ-ын гишүүн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэнээр өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэж заасан байдаг" гэв.  

Тэрбээр мөн цааш нь, "Би УИХ-ыг тарахыг шаардахдаа хэд хэдэн үндэслэл гаргаж байна" гээд дараах 3 үндэслэлийг хэлэв.

1. Засгийн газрын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн хямд хөнгөлөлттэй зээлийн хэрэгт холбогдсон. Ард түмний дургүйцлийг түрүүлээд байгаа энэ асуудлаар миний бие Ерөнхий сайдтай биечлэн уулзаж авлига албан тушаалын хэрэгт холбогдсон сайд нартаа хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж байсан. Хотгор шанагын асуудлаар Сангийн сайддаа хариуцлага тооц гэдгийг хэлсэн. Цахилгааны “0” зогсолт хийсэн тул Эрчим хүчний сайддаа хариуцлага тооц гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцсонгүй. Тийм учраас хариуцлага тооцох чадамжгүй болжээ гэж үзэж байна.

2. Ерөнхий сайд нь чуулганы индэр дээрээс УИХ, Засгийн газрыг тараана гэх утга бүхий зүйл хэлсэн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж олонхоороо шийдчихээд байхад Засгийн газрын гишүүд Хууль зүйн байнгын хороог хуралдахад саад болж байна. Тийм учраас би Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа.

3. Би УИХ-ыг тар гэж байгаа. Төрийн нэр хүнд унаж байна. ЖДҮ-ийн асуудалд УИХ-ын гишүүд холбогдсон. Сайд нартаа хуулийн хариуцлага тооцож чадахгүй байгаа Засгийн газарт УИХ хариуцлага тооцож чадахгүй бол тарах ёстой. Тиймээс би УИХ-ыг тараах шаардлагын хүрээнд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна” гэсэн юм.

Ж.Мөнхбат мөн "Намайг гутаах гэж олон аргаар үзэж байна. Концессчин, хэдэн тэрбум төгрөгийн байранд амьдардаг гэх байдлаар бичиж байна. Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны маргааш нь надтай нэр холбогдсон концессийн гэрээг цуцалж өгнө үү гэсэн бичиг үйлдэж байсан. Тэр гэрээ цуцлагдсан. Улсаас нэг төгрөг ч аваагүй. Би өмнө нь амьдарч байсан байраа зарж байр авсан. Дээрээс нь шинэ байраа барьцаанд тавьж зээл авч байр авсан. Өнөөдөр 11 дэх сардаа зээлээ төлөөд явж байна. Би өмнөх байраа зарсныг баталж, 15 сая төгрөгийн татвар төлсөн баримтаа өнөөдөр гаргуулж авсан. Тэгэхээр бүх зүйл хуулийн дагуу явж байгаа” гэсэн тайлбар хийсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monhbataa(150.129.140.186) 2018 оны 11 сарын 20

Chi zailj bolno.Erdenetiin 49 huwiin luiwar deer chamaig duugarahiin boluu gesen chin chi duugaralgvi bvr esrege luiwarchidad tal zassan.chi teed ooriigoo od bolgoh geel oir oirhon zuragtaar garaal shudraga hvn haragdah geel ain haragdahgvi bain.chi Mongoliin tord hereggvi hvn gedegiig erdentiin luiwar deer harahad l oilgomjtoi zail teneg tsohoilchoo pisda min gechii chamaig

0  |  0
Zaluu(150.129.140.186) 2018 оны 11 сарын 20

Kinogoo yariad yaw chi Mongoliin toroos hulgai hiigch bizde teed chamaig hen yahiin yamar Mongoliin toloo yawsan bish toroos baijigchadiin tald yawaagchin zahiin bi medjiishde enhboldiin buunii nohoi min

0  |  0
зочин(202.9.42.120) 2018 оны 11 сарын 19

Өнгөрсөн жил хүрэлсүхийг дагаж чагнаж е.с болгодог сүнснүүд өнөө жил чамайг дагаж е.с болгох гээд байна уу.сүнстэй кино бага үзээ тэнэг мөнхөатаа бүүр 3-р е.с зүүдлээд мөрөөдсөн амьтан байна уу албан тушаал гэхээр ман намын залуус хүн өиш болох юм

0  |  0
Иргэн(202.126.89.232) 2018 оны 11 сарын 19

гах гах . Чамаар яадгын, хэнд ч хэрэггүы рог шаар. Идэж ууж ханасан бол зайлаад агѳѳч. Унасан бѳхѳд шалтаг мундахгүй гэж. Шалчигнасан хѳгийн эр.

0  |  0
varane(103.26.195.31) 2018 оны 11 сарын 19

Chi bolon chinii tuslah hend heregtei yam be. Chi yamar tengeriin amitan uu.

0  |  0
Top