ЖДҮ-тэй нэр холбогдсон дэд сайд Ш.Лхамсүрэнг чөлөөлөхөөр болжээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, эхнээсээ АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэгвэл тэднээс гадна Засгийн газрын харьяа агентлагийн албан тушаалтнууд ч зээл авсан болох нь илчлэгдээд байна.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан хэрэгт нэр холбогдсон "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, албан тушаалаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зз [ 202.9.42.120 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 14:48 минутанд

Зөв.

Жудаг [ 66.181.178.142 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 13:54 минутанд

Энэ нөхөр чинь нөгөө соёолон мордуулдаг нөхөр мөн үү?

Иргэн [ 139.5.219.63 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:32 минутанд

Энэ нөхөр чинь согтуу нүд гаргасан нүдэнд хүйтэн аймаар гар байнашт. Бас л мөнгө шүтэж түүнийг хөөцөлдөгч нарын нэг байнашт

ББХ [ 202.21.101.130 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:17 минутанд

Дарханы ИТХ-ын дарга Эрдэнэбатыг шалга. Охиноо ЖДҮ-ийн дарга болгож байгаад зах замбараагүй зээлийн эхнэрийнхээ нэр дээр авсан шүү.

Go to top of page