Хамраа засуулах мэс засалд орсон бүсгүй үхэл, амьдралын заагт байна

Москвад 25 настай Каролина Саркисян гэх бүсгүй хувийн гоо сайхны мэс заслын эмнэлэгт ханджээ. Тэрбээр хамраа багахан янзлуулахыг хүссэн байна. Мэс засал амжилттай болсон ч бүсгүй өвдөлт мэдэрч, унтаж чадахгүй байжээ. Сувилагч түүнд дөрвөн ширхэг унтуулах эм өгсний дараа Каролина дэмийрч, нүүр нь хөхөрч эхэлсэн байна.

Хэдэн өдрийн дараа бүсгүй уушигны хавангийн улмаас комд оржээ. Тэрбээр одоо эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, амьсгалын аппараттай байгаа аж. Эмч нар түүнийг аврахын төлөө тэмцэж байгаа гэнэ.

Бүсгүйн ээж нь энэ хэрэгт мэдээ алдуулагч эмчийг буруутай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тус эмнэлэгт ажиллаж байсан хүний ярьснаар мэдээгүйжүүлэгч эмчийн буруугаас болж гоо сайхны мэс засалд орсон хүмүүс амиа алдсан тохиолдол гарч байсан аж.   

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 150.129.142.125 ]      |     2018 оны 11-р сарын 22 -нд, 05:40 минутанд

Байгаль өөрөө миний үзэсгэлэн юм гээд байхад байгаагаараа л байж байхад яадаг байнаа. Гадаад байдлаараа гоё харагдах гэж өөрсдийгөө тамлаад байх юм даа .

Зочин [ 202.9.42.76 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 03:28 минутанд

Манайд ч тэр хамраа өндөрсгүүлээд зогсоо зайгүй наймаагаад байдаг хамар битүүрээд гэх юм билээ

Go to top of page