Л.Наранбаатар: Хятадууд ирэх оны хоёрдугаар сар хүртэл НҮҮРС ИМПОРТЛОХГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 БНХАУ нүүрсний импортоо зогсоосон үйл явдал эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой болж таарлаа. Монгол Улс 2018 онд 35 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч төлөвлөснөөсөө даруй хоёр сая тонноор бага нүүрс экспортолно гэж эдийн засагч, шинжээчид дүгнэж байна. 
Цаг үеийн асуудлаар Эрдэс баялгийн эдийн засагч Л.НАРАНБААТАРТАЙ ярилцлаа.


-БНХАУ нүүрсний импортоо бүрэн зогсоолоо. Үүнээс үүдэж Гашуун Сухайтын боомт дээр 200 гаруй километрийн урт нүүрс ачсан машины цуваа үүсчихлээ. Урд хөрш нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гэнэтийн зүйл болов уу. Эсвэл урьдчилан таамаглаж болохоор байв уу?

-БНХАУ нүүрсний импортоо зогсоох шийдвэр гаргах нь тодорхой байсан. Энэ  онд олон улсын “Coal Mongolia” нүүрсний чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Тус чуулган дээр Фенвей, Вүүд Маккензи гэх зэрэг нэртэй шинжээч нар ирж, зах зээлийн урьдчилсан мэдээллийг өгч байсан юм. Гол анхаарах зүйл нь БНХАУ эрчим хүчний болоод коксжих нүүрсний импортын хэмжээгээ 2017 оноос нэмэгдүүлэхгүй гэдэг шийдвэртэй байгааг танилцуулж байсан юм.  Эндээс бид оны эцэс рүү Хятадууд нүүрсний импортоо танаж магадгүй гэдэг сигналыг авах ёстой байсан.  Огт гэнэтийн шийдвэр гаргаж байгаа зүйл биш юм. 

-Мэдээллийг харахад зөвхөн Монгол Улсаас авах нүүрсний импортоо зогсоогоогүй гэж ойлгосон. Хятадын нүүрсний импортоо царцаасан шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ?

-Тийм. Зөвхөн Монгол Улсаас авах нүүрсний импортоо зогсоож байгаа хэрэг биш. Өөр бусад улс болох Австрали, Индонез зэрэг улсуудаас авах коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоо огцом бууруулж, царцаах шийдвэр гаргасан.  Энэ нь он дуустал үргэлжилнэ. Цаашид ч үргэлжлэх магадлалтай. Яагаад гэвэл ирэх оны нэгдүгээр сард 2019 онд импортлох эрчим хүчний нүүрсний хэмжээ тодорхой болох юм. 


-Үүнээс үүдэж Монгол Улс нүүрсний экспортын төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй байх эрсдэл бодитоор бий болно гэсэн үг. Өөр ямар эрсдэл бий болох вэ?

-Энэ нөхцөл байдалтай уялдаад тодорхой эрсдэл мэдээж үүснэ. Ер нь бол Хятад улс импортлох нүүрсний хэмжээгээ бууруулах бодлого баримталж байгаа. Гэхдээ тухайлсан улсыг сонгож бууруулах талаар заагаагүй. Монголоос 30 сая тонн, Австралиас 30 сая тонн нүүрс авна гэж заагаагүй.  Коксжих нүүрсний хувьд 75 сая тонныг авна гээд савны хэмжээг нь тодорхой болгочихсон. Харин Австрали, Монгол, Индонез зэрэг нүүрс экспортлогч орнууд хэдэн тонн нүүрс нийлүүлэх вэ гэдгээ өрсөлдөөний зарчмаар шийдэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл манай улсын хувьд оны эхний арван сарын хугацаанд 31,4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ оны төгсгөл гэхэд 35 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Одоо дахиад дөрвөн сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө байсан. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)


ХЭН НЬ ҮЛДЭХ,  ОГЦРОХ, ЗАЙЛАХ НЬ ХАМААГҮЙ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЭД БАЙНА

-Урт цуваанаас үүдэж авто осол гарч, олон хүн амиа алдаад байгаа гэж ойлгож болох уу?

-Гол бодитой учирч буй эрсдэл бол цаашаа нүүрс гаргахгүй байгаа учраас 10-20 хоног хүлээх болчихоод байгаа юм. Одоо нэгэнт Хятадаас мэдэгдэл хийж, нүүрс гаргахгүй гэсэн учраас 200 км түгжирсэн түгжрэл цагаан сар хүртэл үргэлжилж магадгүй. Ийм тодорхой байдал байгаа. Тэгэхээр "Гашуун Сухайтын авто зам" компани, "Эрдэнэс Тавантолгой" одоо зохицуулалт хийх ёстой.  Бидэнд хамаагүй  гэдэг байдал чинь явж, явж хүний амь настай холбогдоод байна. Сая Хүний эрхийн үндэсний комиссоос судалгаа хийсэн. 2010-2018 оны хугацаанд зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг ачиж яваад 50 хүн амь насаа алдсан байдаг. Энэ мэдээлэл зарлагдсанаас хойш 10 хоногийн дотор хоёр хүн амь насаа алдсан. Энэ бол нийгэмд цочроо өгсөн, айхтар мэдээ. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

 

-Судалгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Нэг  хүний амь хэчнээн тонн нүүрсээр хэмжигдээд байгаа юм бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Тэгэхээр 2010-2018 оны хооронд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 37.5 сая тонн нүүрс тээвэрлээд гаргачихлаа.  Энэ нүүрсийг тээвэрлэж  яваад 52 хүн амь насаа алдсан. Ингээд үзэхээр 775 мянган тонн нүүрс Монгол хүний амьтай тэнцэж байна. Хятадад хоёр сая тонн нүүрс тээвэрлэж хүргэх бүрт нэг хүн нас барж байна. Нүүрсний тээвэрлэлтийн явцад амиа алдаж буй хүний тоогоороо Энэтхэгээс Монгол Улс 10 дахин их байна. Технологи хөгжсөн барууны орнуудтай харьцуулахад 40 дахин өндөр тоогоор осол аваар гарч байна. Энэ бүхнийг бараг дайн болон гамшгийн байдалтай байна гэж хэлэхэд болохоор нөхцөл үүсчихээд байна. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)



ЯРИЛЦСАН: М.БАТХИШИГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галдан(203.91.115.46) 2018 оны 11 сарын 28

Хятадууд Ми Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгосонгүй гээд нүүрсэн дээр баахан хориг тавьсан. Одоо түүнийг огцруулах асуудал гараад ирэхээр дахиад хориг тавьж байгаа юм байна л даа

0  |  0
говийн бүсгүй(202.126.89.222) 2018 оны 11 сарын 20

яг одоогийн байдлаар хятад өнөөдөр ачаатай талаасаа 300 машин татсан бна хятад машинуудыг бүгд картжуулж байгаа учир өдөрт гарах машин маш цөөхөн байгаа картжуулаад дууссаны дараа таталт улам илүү болно гэсэн мэдээлэл өгч бна

0  |  0
ganaa(66.181.160.70) 2018 оны 11 сарын 20

baliar gomo pizduh tseregt bainga hoshnogduuldag bsan da sejigiig ats

0  |  0
zochin(43.242.243.116) 2018 оны 11 сарын 20

DUND URT HUGATSAANII HOTOLBOR UGUILEGDEJ BNA

0  |  0
Tarav(107.72.162.83) 2018 оны 11 сарын 20

Hyataduud erhsheeldee oruulj ezleh eeljit mehee hiilee.Ulsad maani aldagdaltach gesen muu nertei luu danstai Oyutolgoi gol zogooh baihaa.Oyutolgoigoo avilgalchdaas salgaad Gereeg ene zasaj saijruulaad yavbal deer dee.

0  |  0
Зочин(66.181.179.9) 2018 оны 11 сарын 19

Оросын коксжих нуурс нуурс хятад улс руу томор замаар 110 сая тонн хурсэн шуу дээ ? Чанар манай таван толгойгоос илуу чанартай гэнэ лээ ? Бид чинь нуурснии зах зээл дээр орсолдох чадваргуй болж байгаа шуу дээ

0  |  0
Zochin(27.210.75.40) 2018 оны 11 сарын 19

Ugaasaal hyatad uls des daraagaar nuursnii heregleeg bagasgaj narnii erchim huchee ihesgej agaariin bohirdloo buuruulj tom tom uildveruudee bagasgasan shuu dee.mgol uls medjil bsan.avahgui haachdiin heregleegee bagasgaj chadahgui gesen mayagaar handsan.mgol uls bish delhiin tom guren bolood bna shuu.eron bol nuursnii heregleeg bagasgana.

0  |  0
Зочин(182.160.37.213) 2018 оны 11 сарын 19

Бугат хавийн коксын үйлдьврүүд монгол нүүрсийг хэрэглэдэг. Тэд өөр газраас авах зардал ихтэй байдаг. Монгол нүүрсийг өөр муж руу тээвэрлүүлдэг ч үгүй биз дээ. тэгэхээр нүүрс импорт эрс буурахгүй. Харин одоо хурдан бэлэн кокс оросоор гаргаачээ

0  |  0
Иргэн(202.9.43.124) 2018 оны 11 сарын 19

Нүүрсээ зогсоо

0  |  0
малд(202.131.241.2) 2018 оны 11 сарын 19

энэ амьтаныг хараарай өөрийн гэсэн толгой байхгүй зөвхөн хэдэн хужаагын үгээрл байх юмаа саяхан хятад бол хэзээд манай нүүрсийг авна өөр гарц хэрэггүй гэсэн юм донгосоод байсан одоо манай хятад 2 сар хүртэл нүүрс авахгүй бид шийдсэн гэнэ үү энэ хүн хятад юмуу эсвэл тэдний төлөөний хүн юмуу усвэл бүр урвагч уу

0  |  0
zochin(150.129.143.177) 2018 оны 11 сарын 19

TEGVEL TZ-AAS OOR EKO TEEVER BOLOH KONIVEREER ZOOHGUI YASAN YUM

0  |  0
Тэнгэрлэг эр хүн(103.10.21.105) 2018 оны 11 сарын 19

Юун нөгөө мөнгөөр халгисан төсөв МАНгарууд нүх рүүгээ годилдон уналаа. Ерөнхийлөгчийн үгэнд орохгүй их байсан даа та нар. Одоо орвонгоороо дуусваа хөөрхий...... МАН сөнөлөө.........

0  |  0
бат (103.9.89.202) 2018 оны 11 сарын 19

Энэ нэг юм нүүрсэнд гацаа гарахаар баярлаж мэдэгдэл байнга гаргах юм. үнэхээр сэтгэл зовоод тэгдэг юм уу эсвэл өс хонзон санаа шоу хийгдэг юм уу

0  |  0
Top