“Хангай” холбооныхон Ширым бөхийн их аварга шалгаруулах тэмцээнд мордлоо

Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид, бөхчүүд БНСУ-д зохиогдох “Ширым бөхийн их аварга шалгаруулах” олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор өчигдөр /2018.11.19/ тус улсыг зорилоо. Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох тамирчдыг “Хангай” холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалж байгаа бөгөөд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 19-26-нд үргэлжлэх ба манай бөхчүүд тэмцээний дараа хамтарсан бэлтгэлд хамрагдана.

Б.ТУЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

d.duka [ 66.181.161.116 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 10:12 минутанд

Ayn zamdaa sain ywad Amjilt buteeleer duuren ireerei

Go to top of page