Нурмагомедов, Садулаев нар шөнийн клубүүдийг хаахыг уриалав

 

ОХУ-ын Дагестаны шинэ цагийн баатрууд болоод буй чөлөөт бөхийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев болон UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов нар Махачкала хотын шөнийн клубүүдийг хаах уриалга гаргажээ.

Өнгөрсөн ням гаригт Дагестаны шөнийн клубт нэгэн цагдаагийн ажилтан журам сахиулах гээд амиа алдсан явдал гарсан юм.

“Шөнийн клубүүдийг хаах уриалгыг би бүрэн дэмжинэ. Алтан нутгийнхнаасаа асууя. Энэ шөнийн клуб гэгч газрууд бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” гэж Нурмагомедов олон нийтийн сүлжээнд бичсэн байна.  

Тэгвэл үүнийг мөн Абдулрашид Садулаев дэмжиж, “Махачкалагийн нэгэн шөнийн клубт болсон буудалцааны тухай мэдээ намайг цочирдууллаа. Нэг сайхан залуу амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Зөрчилдөөнд оролцсон бусад этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. “Цэнгэл зугааны” гэх энэ газруудад таагүй явдал дэндүү олон удаа гарах юм. Иймэрхүү газар бидэнд гай авчрахаас өөр ашиггүй” гэж Садулаев бодлоо илэрхийлсэн байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page