Аялал жуулчлалын салбарынхан Хятад хэлний сургалтад хамрагдаж эхэллээ

 

Аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг чадваржуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНХАУ-ын элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төвтэй хамтран Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчдад зориулсан “Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалт эхэллээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ээс арванхоёрдугаар сарын 20-ны хооронд явагдах тус сургалтад Монгол аялал жуулчлалын салбарын тур оператор компани хөтөч, үйлчилгээний ажилчид оролцсон 20 хүн хамрагдаж байгаа юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан, БНХАУ-н Элчин сайдын яамны соёлын нарийн бичгийн дарга н.Хүчирхэг нар оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page