ФОТО: Sara’s fashion show-н дээр танилцуулсан АЖИЛ ХЭРЭГЧ загварууд

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

"One event hall"-ийн их танхимд загварын ертөнцөд “гоёлын даашинз”-ын гэх тодотголтой дизайнер Б.Саранцэцэгийн "Sara”s fashion show" боллоо. Түүний урласан даашинзууд олон улсын томоохон нэр хүнд бүхий уралдаан, загварын шоунд эх орныхоо нэрийг төлөөлөн оролцох мисс, загвар өмсөгч бүсгүйчүүдийн тэргүүн сонголт байдаг. Тухайлбал, "Дэлхийн оюутан мисс" А.Сарнай, "Монголын сайхан бүсгүй 2018” уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлт, “Miss World-2018” гоо сайхны наадам үндэсний ялагч Э.Энхриймаа, “Miss Universe Mongolia” уралдааны ялагч Д.Долгион нарын  гоо бүсгүйчүүд загвар зохион бүтээгч Б.Саранцэцэгийн урласан даашинзаар энэ жил томоохон шоунууддаа гоёжээ.

Загвар зохион бүтээгч Б.Саранцэцэг “Гоёл-2007” наадмын оёмол эдлэлийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч, “Гоёл-2008”, “Гоёл-2014” наадмын тусгай байрын шагнал хүртэж байсан.

Орчин цагийн загварын чиг хандлагыг тусгаж, гар аргаар нарийвчлан чимэглэсэн, дахин давтагдашгүй цор ганц хувь урладаг онцгой бүтээлүүдийг Монголын болон олон улсын загварын ертөнцөд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн үе үеийн эрэгтэй, эмэгтэй шилдэг моделиуд тайзнаа амилуулсан "Sara”s fashion show"-наас ажил хэрэгч загваруудыг онцлон сонирхуулъя.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(85.61.78.187) 2018 оны 11 сарын 21

Sara maani mundag yuma.Bakharkhatai...Amjilt husie

0  |  0
Tuya(85.61.78.187) 2018 оны 11 сарын 21

Sara maani mundag yuma.Bakharkhatai...Amjilt husie

0  |  0
Tuya(85.61.78.187) 2018 оны 11 сарын 21

Sara maani mundag yuma.Bakharkhatai...Amjilt husie

0  |  0
Gold(66.181.161.44) 2018 оны 11 сарын 21

Гайхалтай

0  |  0
Oyuntsetseg(202.179.31.24) 2018 оны 11 сарын 21

Mundag. Mash ih undur amjilt husye.

0  |  0
Top