Гүржийн Засгийн газар иргэдийнхээ банкин дахь өрийг тэглэнэ

Гүржийн Засгийн газар тус улсын 600 мянга гаруй иргэдийн банкин дахь өрийг тэглэх шийдвэр гаргалаа.

Гүржийн Ерөнхий сайд Мамука Бахтадзегийн мэдэгдсэнээр банк, цахим болон бусад санхүүгийн байгууллагад өр бүхий 600 мянга гаруй иргэд үүнд хамрагдах гэнэ. Эдгээр иргэдийн өрийн нийт хэмжээ 565.3 сая ам.доллар аж.

Гүржийн Ерөнхий сайдын хэлснээр, эдгээр иргэдийн 150 мянга орчим нь нийгмийн эмзэг бүлэгт хамаарч байгаагаас гадна арав гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа гэнэ. Иргэдийн банкин дахь өрийг тэглэх арга хэмжээ арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж, мөн сарыг дуустал үргэлжлэх аж.

“Манай иргэд шинэ жилийг өргүй угтах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 64.119.20.31 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 03:01 минутанд

гуэ мон мундагаа

zochin [ 202.70.46.20 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 00:14 минутанд

manaid irgediinhee uriig teglej bolno 76 hulgaich deer ni ofishorchid bas jijig dundiinhnii munguur teglii gevel bolno sh dee daanch tiim shiidver gargah ZYRHTEI ZORIGTOI AAV-iin huvguud alga daa.

зочин [ 66.181.191.247 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 11:04 минутанд

манайд ийм зүйл болно гэж ч зүүд биз дээ

zochin [ 150.129.143.177 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 09:51 минутанд

ediin zasag taamgaar l

Go to top of page