Л.Батаа: Өвчтөн хэвтүүлээгүй нөөц орны зургаар ташаа мэдээлэл цацсан иргэн уучлалт гуйсан

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний асран хамгаалагч гэх нэгэн эмэгтэйн цахим орчинд түгээсэн пост сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг ихээхэн татаад байгаа. Тус хүүхдийн тасагт тавьсан нөөц орыг ашиглалтын шаардлага хангахгүй, гудас дэвсгэргүй, үнэр танар ихтэй хэмээн тодотгож, эрүүл мэндийн салбар руу дайрч давшилсан мэдээлэл нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлж, эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг харлуулахад хүргэсэн гэж эмч нар үзэж байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн их эмч Л.Батаагаас тодруулахад “Манай нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт үндсэн 75, хүүхдийн эрчимт эмчилгээ 5, нэмэлтээр 40 ор дэлгэн нийт 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид шаардлагатай тохиолдолд дэлгэх 20 ор нөөцөнд бий. Үүсээд байгаа нөхцөл байдлын үүднээс тайлбарлавал, энэ яригдаж буй ор нь хүүхдийн тасгийн эрчимтийн дараах өрөөнд тавигдсан нөөц ор юм. Анх 1978 онд Швейцарь улсаас зориулалтын дагуу захиалж авчруулсан. ХУД-ийн нэгдсэн эмнэлгээс хүсэлт тавьж шилжүүлж авсан ор. Тухайн хүний постон дээр бичигдсэн шиг чанарын шаардлага хангахгүй, банзан орон дээр хүүхэд хэвтүүлж байна гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй юм.

Тухайн ор нь хүүхэд унаж бэртэхээс сэргийлсэн хаалттай, дээшээ өндийж суухад зориулсан түшлэгтэй учраас тус өрөөнд хэвтэн эмчлүүлж буй хүүдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нь эргэлт авах, бие засах зэргээр ойрхон гарахдаа хүүхдээ түр тавих байдлаар ашиглаж байгаа. ЧДЭМТ-ийн хүүхдийн тасагт тухайн иргэний постон дээр оруулсан нөөц ор эрчимтийн дараах өрөө болон хүүхдийн эрчимтийн өрөөнд нийт 3 ширхэг ашиглагдаж байна. Одоогийн байдлаар, нэмэлтээр ор байршуулсантай холбогдуулан орны ачаалал хэвийн байгаа учраас тухайн орыг ашиглахгүй байгаа. Орны ачаалал нэмэгдэж, тухайн орон дээр хүүхэд авах шаардлагатай болсон тохиолдолд зориулалтын гудас, даавуу тавьж өгдөг. Харин уг пост мэдээллийг тараасан иргэн хэдийгээр өөр өрөөнд хүүхэдтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн өдөр зориуд энэ өрөөнд орж төмөр орны хаалтыг буулган, матрасыг нь хуулж байж авсан зургаа цахим сүлжээгээр тараасан болохоо хүлээн зөвшөөрсөн. Гудас дэвсгэргүй ийм орон дээр хүүхэд хэвтүүлсэн бол ингэж шүүмжлэх нь зөв. Гэтэл өвчтөний ор хүрэлцээтэй байгаа энэ үед ашиглагдахгүй байгаа нөөц орны зургийг аваад буруу ташаа мэдээлэл тараасан нь үнэхээр харамсалтай юм” хэмээн ярилаа.

Үүний дараа тус постыг оруулсан хүүхдийн тасгийн 3 дугаар тасагт хэвтэж байгаа н.Дарамзагд хүүгийн ээж н.Батцэцэгтэй уулзахад “Би эмч, эмнэлгийн ажилчдад хандаж тийм пост оруулаагүй. Тэдний буруу байхгүй, харин ч бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа тэднийг би биширч байна. Би хүүхэдтэйгээ хамт “Гурван гал” эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Тэндхийн орчин нөхцөл сайн боловч эмчилгээ нь улсын эмнэлгийг гүйцэхгүй, хаана нь ч хүрэхгүй байсан. Харин энд хэвтэхдээ тус эмнэлгийн орны зохицуулалтыг мэдэхгүй, нөөц орыг хараад төрсөн сэтгэгдлээр асуудалд хандсан байна” хэмээсэн юм.  

Ийнхүү нөхцөл байдлыг илтэд буруугаар ойлгуулж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн уг асуудлын хүрээнд тус эмнэлгийнхэн хууль хяналтын байгууллагад хандсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.


Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjj(202.21.106.103) 2018 оны 11 сарын 24

Pisdaanuud emnelegeer ahij bitgii shagaigaarai

0  |  0
zochin(59.153.114.185) 2018 оны 11 сарын 22

arai l dendv uvm a emchlvvleh gej hebteed iim uvm hiij yabdag arga hemje abhuulah ni zub

0  |  0
zochin(119.40.103.35) 2018 оны 11 сарын 21

Social yrtonst uneher itgehed berh bolson shu. Hunig gutgehed enuuhend. Tgher unen unenig harsan humuus gerchilne. Manaikhaan neg tim ys surtahuun gej yuch baidaggui humuus shu. Huuhed ni owdchood bhad ingedl hudlaa unen ni medegdehgui yum hiij ywj muu energy tsugluulhin orond huuhdee sain tenhruulheel bodoldoo. Unen zowiig tend bga humuusl gerchilnuu gehes zuger neg utasni ardas suusan bid gerchlehguishde.

0  |  0
1234(66.181.166.81) 2018 оны 11 сарын 20

er ni manaihan ih muuhai bdiin bnalee huuhdee uzuuleh geed emnelgeer yvj bhad oochir daraa dairch orilj orno hunii tuluu uvdsun ym shig muuhai orilono urdaas ni hoshnogo ulaimaar muuhai buduuleg zan gargadiin bnalee hezee ene bdalaa bolinoo Mongol emch nar uneheer tevcheertei daruuhan gadaadad bol eruul mend mash ih mongoor hemjigddeg une tsenetei bolhoor emch nar uneheer daamshdee

0  |  0
IRGEN (66.181.166.81) 2018 оны 11 сарын 20

HUUHDEE UZUULEED ERUUL SARUUL BOLGOLOO GEJ BAYRLAHIIN OROND YUN HAR ENERYGITEI HERUUL HIIGEED YVJ BDAG YM BEDE ER NI ENE ZURAG AVCH TENEG TENEG YM BICHDEG HIIH AJILAA OLJ YDSAN AVGAI NAR ICHIG ICHIG

0  |  0
Жирийн нэг ээж(202.131.231.245) 2018 оны 11 сарын 20

Олон ээжүүдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэсэн байна шдээ. Олон нийтэд байтугай эмч, сувилагч нарт ч асуудлаа хэлж чадахгүй ээж нар зөндөө байгаа ш дээ. Бүх болохгүй зүйлтэй нь эвэлэрчихсэн. Ийм л байх ёстой юм шиг хэнэггүй хүмүүс олон бий. харин ч бид нар энэ ээжид дуу хоолой болсонд талархах хэрэгтэй.

0  |  0
Ундраа(202.126.89.3) 2018 оны 11 сарын 19

Яасан аймар худалч юм бээ бодит бдал чин гал өөр шүүдээ. Та нар ичээчээ. Тэр пост чин ажлаа хийхгүй бгаа салбарын дээд шатны удирдлагуудыг чин авах хийгээчээ гэсэн пост бсан. Үнэхээр ийм ортой бсан бол юу гэж тийм зураг пост тавих вэ дээ. Олон түмэн ээж хүүхдүүд мэдэж бгаа. Хэвтэн эмчлүүлж бгаа ээж ингэж ч хэлээгүй худлаа битгий арьсаа хамгаал. Та нар ийм бгаа болхоор удирдлагууд чин ажлаа хийхгүй болоод бгаан бна гээд даатгал татварын мөнгийг идээд бгаам за юууу

0  |  0
Эмч(64.119.16.109) 2018 оны 11 сарын 19

Ийм ор байгаа нь үнэн, шаардлага гарч ор дутагдвал хэвтүүлдэг нь ч үнэн юм байна. Манай эмч ажилчид юун ч нэр төрд дуртай юм? Байгаа юмаа байгаагаар нь үзүүлж харуулаад баыхгүйгээ төр засаг, өгч чадах нэгнээс нь авахад юу нь буруу гэж?? Нууж далдалж сайхан харагддаг социализмийн үе улиран одсон бөлгөө...

0  |  0
энхтунгалаг маам (202.9.42.224) 2018 оны 11 сарын 19

энэ постыг оруулсан энэ 2 эмэгтэйн постын дор Чд-н иргэний хувьд , бага насны хүүхдээ сахиж тус эмнэлэгт хэвтдэг ээжийн хувьд, мөн эрүүл мэндийн салбарт ажилладагын хувьд эсэргүүцэж пост бичихэд хийх ажилгүй хэдэн хов базсан найзуудаараа нийлж бөөрөлхөөд байсан хүмүүст ч би гомдол гаргаж зөрчлийн хуулиар , иргэний хуулиар ч хариуцлага тооцуулна . энэ бол миний хуулиар олгосон эрх. үнэний төлөө дуугарсан намайг боорлоод байсан хов базсан хүмүүс ичээсэй .

0  |  0
уур хүрэв (66.181.167.191) 2018 оны 11 сарын 19

урт хэл хүзүү орооноо гэж үг ........одоо өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л боллоо.эрэн сурвалжлах нэртэй хов базсан нөхдүүд битгий жинхэнэ эрэн сурвалжилж байгаа сэтгүүлч нарыг бузарлаад бай.......

0  |  0
Мөнхотгон(202.126.89.132) 2018 оны 11 сарын 19

Хүмүүс хүүхдээ эмчлүүлснийхээ дараа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажлыг ойлгодог шүү дээ. Уучлалт гуйх байсан бол балай юм юу гэж бичдэг байна, хүүхдээ л анхаарлаа тавихгүй яасан юм.

0  |  0
Хүн(202.126.88.34) 2018 оны 11 сарын 19

Энэ балай авгай нар хүүхдээ хурдан эмчлүүлж эдгээхийг бодохгүй эсэн бусан юмны зураг авч постлох л ажил хийхийм да .

0  |  0
Top