“Тэгширэх гурван эрдэнэ” компанийг Ерөнхий сайд, түүний зөвлөхтэй хамааралгүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮЯ-нд хаяглан "Тэгширэх гурван эрдэнэ" ХХК-ийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд хамруулж өгөхийг хүссэн албан бичиг үйлдэж байсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Уг мэдээлэлд Ерөнхий сайдын ажлын албанаас тайлбар гаргасан байна.

Тус тайлбар бичигт “Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно. Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани болно гэдгийг Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэж байна" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top