ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томиллоо

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн,  тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Билгүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.

Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2018.11.19/ Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page