ОХУ, Турк, Иран улсууд Сирийн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

 

ОХУ, Турк, Иран гурав Сирийн асуудлаарх яриа хэлэлцээний ээлжит үе шатыг ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотноо хийхээр төлөвлөж байна.

Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахмановын мэдээлснээр, тус яриа хэлэлцээнд Сирийн Засгийн газрын төлөөлөгчид болон сөрөг хүчний төлөөлөгчид оролцох аж. Үүнээс гадна НҮБ болон Йордан улсын төлөөлөгчид ажиглагчийн байр сууринаас оролцох юм.

Ирэх яриа хэлэлцээ нь 11 дэх удаагийнх бөгөөд өмнөх хэлэлцээнүүдийн гол амжилт нь Сирид аюулгүйн бүсийг байгуулсан гэж үзэж байгаа юм.

2011 онд эхэлсэн Сири дэх дайнд нийт 360 гаруй мянган хүн амь үрэгджээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page