СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АТГ-ын мөрдөгч байна хэмээн бусдыг залилжээ

 

Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж, бусдаар дайлуулан, хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулжээ.

Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон бөгөөд “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьжээ.
 

Зөрчлийн тухай хуулиар “Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгожээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зочин [ 64.119.20.31 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 03:04 минутанд

гое гаруу гуйюуу

баагий [ 202.72.245.122 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 00:58 минутанд

дайлсан нөхдүүд ичиж байгаа даа ха ха

ззз [ 202.9.42.120 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 14:56 минутанд

Өлбөрч үхсэн ч багадах дайлуулагч дайлагч 2вэ!? Атг байсан ч тэрэнд хоол авч өгч яадаг байна. Хөдөөний тэнэгүүд мөндөө дарга гэж доль.нөгөө нь дарга гэж догиорох хошин шог хулгай хийсэн гэмтэй юмуу ха

Go to top of page