ӨНӨӨДӨР: ”60 тэрбумын хэргийг гацааж буй нөлөөлөл” хэлэлцүүлэг болно

2018 оны 11 сарын 20

 

09:30 цагт

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Органик бордоо" сургалт болно. Утас: 8001-9000

10:00 цагт

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулж буй “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг "Иргэний танхим"-д болно. 
  • Сонгинохайрхан Outlet төвийн байранд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжээс сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг дохионы хэлмэрчээр дамжуулан танилцуулах мэдээлэл хүргэх арга хэмжээ болно. Утас: 99010499

12:00 цагт

  • "Шударга түшээ мөн үү" цуврал нээлттэй сонсгол СЕХ-ны дугуй зааланд болно. Сонсголд улс төрийн намууд Генерал Ж.Баатар, Б.Хурц, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар оролцоно. Утас: 99108592 88019083 77338592
  • Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажилласан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
  • Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын Их танхимд болно. Утас: 99090339

 


 

ТӨРИЙН ОРДОН

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллах;

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дэд хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт;

  • Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай,  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

11 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт.


Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд - мэргэжлийн ёс зүй” интерактив сургалтыг арваннэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд АТГ-ын дэмжлэгээр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд МУИС, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн багш нар хамтран зохион байгуулна.  

Сургалтад хамрагдсанаар цахим сэтгүүл зүйн хүрээнд:

  • Хөгжлийн шинэ трэндүүд
  • Мэргэжлийн ёс зүйн хандлага: Европ, Америкийн жишээ
  • Хуурамч эх сурвалж, мэдээллийг таних, сэргийлэх арга
  • Дижитал эрин ба сэтгүүл зүйн хувьсал
  • Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийн кейсүүд
  • Мэдээ, дүрсний ёс зүй ба шинэ үеийн сэтгүүлчдийн боломж
  • Мэдээллийг баланслах, эх сурвалжийн сүлжээ үүсгэх
  • MOJO: Гар утсаараа сурвалжлага хэрхэн хийх вэ?

Хэлэлцүүлэг, дасгал ажлаар дараах аргачлалыг эзэмшинэ:

  • Ёс зүйн алдаатай кейсүүд дээр ажилласнаар мэдээллээ нягталж шалгах;
  • MOJO буюу гар утасны бичлэг, эвлүүлгийн технологи;
  • Хуурамч эх сурвал, мэдээллийг таних, илрүүлэх арга зүй;

Мөн АТГ-ын мэргэжилтнүүд цаг үеийн сонирхсон сэдвээр мэдээлэл өгч, санал, туршлага солилцоно. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд бүрэн хамрагдсан сэтгүүлчдэд сертификат гардуулна.
Та доорх 70000160 утсаар болон доорх линкээр бүртгүүлнэ үү.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top