Ардын багш Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

  Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Чойдорын Өвгөнхүү элэг, нойр булчирхай, ходоодны хавдрын оноштой биеийн байдал нь хүнд БНХАУ-д эмчлүүлж байгаа ажээ.

Эмчилгээний төлбөр өндөр учир нутгийн зон олон, бөхөд хайртай Монголын ард түмнээсээ сэтгэлийн дэм, мөнгөн хандив хүссэн байна. Чойдорын Өвгөнхүү нь Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан хүчит харцага бөгөөд үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм. Монгол түмнээсээ “Өвөө” хэмээх хүндлэлийг хүлээсэн харцага С.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Жавхлант” бөхийн дэвжээнээс уриалжээ.

Хандивын данс: Хаан банк 5076534518 Чойдорын Өвгөнхүү

Холбоо барих утасны дугаар: Өвгөнхүүгийн Рагчаа 94053444

МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ИВЭЭХ БОЛТУГАЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санжаадамба(202.179.26.47) 2020 оны 01 сарын 29

Ийм дорой сэтгэхүй тэй хүмүүс байх гэж Өвгөнхүү харцага багш минь амгалан нойрсдоо

0  |  0
ЗОЧИН(202.9.43.19) 2020 оны 01 сарын 29

БАЯН БӨХЧҮҮД НЬ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨӨСЭЙ АРД ТҮМЭН ЭЛЭГ ДӨРӨВДӨӨД БАЙНАА???????????????

0  |  1
тааралдав(43.228.128.195) 2020 оны 01 сарын 29

Хаа хамаагүй бөх мөхөд тусалж байхаар хажуудаа байгаа эрдэнэ мэт дүү нартаа туслая наранхүү

0  |  1
Зочин(202.9.42.76) 2020 оны 01 сарын 29

Бөх мөх яамай одоо өөрсдииг яая,эж байна даа архичид элгээ Солиулах гэхээрээ ард иргдээс хандив гэх юм больцгоо

0  |  1
Top