Засгийн газар ОГЦОРЛОО бол парламент ч ТАРНА

Нэг жил гаруйхан үүргээ гүйцэтгэж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар Д.Хаянхярваа тэргүүтэй хэдэн нөхөд шуугиан тарьж эхэллээ. Тэгвэл Засаг унахаар дараа нь юу өрнөх вэ? Бодож үзсэн хүн байна уу?

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийгөө буруудаж, сандлаа “гурван хөлтэй” болж байгааг мэдсэн М.Энхболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэрсийг дэлгэж, хариуцлага тооцсонгүй гэх халхавчаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах оролдлого хийв. Уг нь хөөрхий, УИХ-ын даргын суудлаа хамгаалах, улмаар МАН-д гишүүнээр үлдэхийн төлөөх тулаан эхлүүлж байгаа нь энэ. Ингэхдээ Д.Хаянхярваагаар тугаа хийж, “Дараагийн Ерөнхий сайд” хэмээн хөөргөн, өмнөө тавьсан нь өдгөө улс төрд ассан галыг улам хөгжөөж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээр завдаж эхэллээ. 

Д.Хаянхярваагийн хувьд сэрүүн зүүдэндээ Ерөнхий сайд болж, улмаар “мөрөөдлийн” танхимаа бүрдүүлэхээр дайрсан нь бас чиг чамгүй амжилттай. Яагаад гэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт өдгөө ажиллаж байгаа Ц.Цогзолмаа сайд, сайдаар ажиллаж асан Ж.Бат-Эрдэнэ нарын гарын үсгийг авч чадсан гэхээр амжилттай гэхээс өөр хэлэх үг үл олдоно. Сайдын суудалд байж байвал юугаа ч өгөхөөс буцахгүй үхэлдэж байгаа Ц.Цогзолмаа чухам ямар учраас энэ замыг сонгов, одоо салбарынхан нь хэнд итгэж, хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал ч үүсч байна.   

Харамсалтай нь, Д.Хаянхярваагийн цуглуулсан гарын үсэг 27-д хүрээд гацжээ. Яахав, дээр нь эрх ашгийн төлөө үхэхээс буцахгүй АН-ын бүлгийн ес ирээд ч нэмэргүй болчихлоо. Бодоход парламентад сул яваад байгаа О.Баасанхүү, С.Жавхлан нарыг уруу татаж, 38-д хүргэх төлөвлөгөө хийсэн байх. Эрх биш өөрсдөө эх орон, ард түмэн хэмээн имижээ бүрдүүлж, УИХ-д орж ирсэн, ард түмэн ч бас эх оронч гэж итгэдэг О.Баасанхүү, С.Жавхлан хоёр арай ч засаг төрөө тараан бутаргах тухай бодохгүй байх. Тэр хоёр эх орон, ард түмнийхээ өмнөөс босохгүй байх. Яагаад гэхээр өнөөдөр эх орон, ард түмний эрх ашгийн төлөөх тулаан л явж байна шүү дээ. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа Засгийн газрыг унагаах тухай ярина гэдэг улс эх орон, ард түмнийхээ өмнөөс шүлсээ хаяж байгаатай адил зүйл гэдгийг эрх биш тэд мэднэ.   

Ийм завхарсан парламент, Засгийн газрыг хэн ч хүсээгүй, тэр тусмаа өөрсдийг нь бүр далд орохыг хүсэмжилж байхад өөрсдийнхөө талд ашигтайгаар эргүүлэх гэж тал талд огцруулах, эс огцруулах тухай шоудах нь илүүц хэрэг. Шууд л бүгдээрээ гарын үсгээ зурж, огцрох нь огцроод, явах нь явчих цаг хугацаа хангалттай өнгөрсөн ч заавал өнөөдөр, яагаад ганц нэг олигархийн сандал суудлын төлөө сөхрөх ёстой гэж. Тарах нь тараад, огцрох нь огцорно биз.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа гэж үзэхэд олон асуудал тосч уулзана. Шинээр бүрэлдэх Засгийн газар хуулийн хугацаандаа буюу 45 хоногт хэзээ ч бүрэлдэхгүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Хамгийн наана авч үзэхэд У.Хүрэлсүхийн бүлэглэл дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж яарна гэж үү? Хэзээ ч үгүй. Хуулийн хугацаанд буюу 45 хоногт Засгийн газраа бүрдүүлж чадаагүй УИХ өөрөө тарах эрх зүйн үндэслэлтэй. М.Энхболд унагааж чадаж байхад парламентийн суудалтайгаа үхэлдэн зууралдаж байгаа нөхдөд эргээд занга тавих боломж нь У.Хүрэлсүхэд бас 100 хувь бий.

Өдгөөгийн Ерөнхий сайд дан дээлтэйг хэлэх үү, бүлэглэлээрээ УИХ-ын чуулганы хуралдааныг бойкот хийхэд болохгүй зүйл алга. УИХ дахь сөрөг хүчний хувьд алгаа ташин хүлээн авна уу гэхээс буруушаахгүй. Үүнээс гадна Монгол Улс өнөөдөр төсвөө баталж чадахгүй, Ерөнхийлөгч хориг тавьчихсан байна. Төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах хууль эрх зүйн үндэслэлтэй. Энэ бүх эрх зүйн орчинг У.Хүрэлсүхийн тал мэдэхийн дээдээр мэднэ. Өнөөдөр “УИХ таръя, Засгийн газрыг огцруулъя” хэмээн тунхаглаад байгаа хүмүүст УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах ямар ч сонирхол байхгүй. Гагцхүү М.Энхболдын эрх мэдэл, суудлыг хадгалж үлдэх л ажиллагаа явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм явцуу, өчүүхэн эрх ашгийн төлөө эх орон, ард түмнээ нулимж болдог юм уу гэж одоо л харин асуумаар байгаа юм.

Хамгийн аюултай нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын “хаан” болохоор зүтгэж байгаа Ерөнхийлөгчийн засаглалыг хүлээн зөвшөөрч байгаагаас өөрцгүй зүйл болно. Эрх баригчдын энэхүү зодооныг Ерөнхийлөгч тун тааламжтайгаар ажиглаж суугааг хэлэхэд илүүдэх юун. Сиймхий, орон зай гарвал шийдсэн мэхээ хийхээр бэлтгэлээ базааж байгаа Ерөнхийлөгчтэйгөө санах учиртай.

Тэгэхээр солгой гарын Ерөнхийлөгчид энэ улсын хувь заяаг даатгаж орхисноос “Жидүүчин” ч гэсэн 76 толгойд даатгах нь улс орны ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Эрх биш улс орон, ард түмнээ гэсэн нөхөд энэ парламентад цөөн ч гэсэн байгааг үгүйсгэхгүй. Төр засаг, нийгэм, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нөхдөд эргээд хариуцлага тооцох эрх зүйн орчин ч бий. Хамгийн наад зах нь 2020 онд сонгогч олон энэ бүхэнд чинь дүн тавина. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж суугаа нөхдийн дунд Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан долоон сайд асан нөхөр зогсож байна. Монголын төр тэдний өшөө хорслоо тайлдаг талбар биш шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.    

Тэгэхээр өнөөдөр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зураад явж байгаа нөхөд сайдын суудал бүү хэл парламентийн гишүүн ч үгүй үлдэх ажлаа өөрсдөө хийж байна. Иргэдийн арга ядсан сонголт дээр дөрөөлж гарч ирсэн шинэковууд бүр ч сураггүй болно гэхээр тэдэнд айдас байж л таарна.

С.УУГАНБАЯР

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 38 )

Зочин9999 [ 202.179.26.145 ]      |     2018 оны 11-р сарын 28 -нд, 05:02 минутанд

Odoo buh ulsiin tarna tanigdsan yum chin ih hurliig taraahana mash zuv.jinheneesee songuui, hiie......................

МАНАН сөнөтүгэй [ 202.9.40.182 ]      |     2018 оны 11-р сарын 28 -нд, 04:37 минутанд

Ц.Хүрэлсүх хэлсэндээ хүрээд МАНАН-гийн хонгилыг нэг сайн шалгах хэрэгтэй. Өнөөдөр бол 90 он биш Идэж уусан луйварчид нь ч Улс төрийн товчооны болоод хэдэн сайдын тооноос хэдэн мянгаар давчихсан идсэн уусан хэмжээ нь чихэнд сонсогдож байгаагүй их тоо тийм болохоор Хүрэлсүхээр шалгуулмаар байна. АН-ы Бараан-Үүл тэнэгээс бусад нь өөрсдийг нь шалгаад будаа болгож ШУУД ЦААЗ өгөхөөс үхэтлээ айгаад чичирч байна иймд Хүрэлсүхийн ЗГ-ийг огцруулах биш цаашид ажиллуулмаар байна

Бат [ 202.9.42.234 ]      |     2018 оны 11-р сарын 27 -нд, 09:00 минутанд

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

ард түмэн [ 139.5.216.82 ]      |     2018 оны 11-р сарын 25 -нд, 14:32 минутанд

Энхболд хужаа сандал суудлаасаа зууралдалгзй зайлаад өгвөл монгол улс амгалан болох гээд бна зайл

Иргэн [ 202.179.31.61 ]      |     2018 оны 11-р сарын 25 -нд, 12:14 минутанд

Зөв бичсэн байна

Zochin [ 109.89.138.79 ]      |     2018 оны 11-р сарын 24 -нд, 18:07 минутанд

Oorsdiigoo uls torch gej nerleed baigaa ene byx luivarchid enyygeer tseg bolj tseverlegdej duusax estoi,bygd ogtsortsgoo !!!!!

Бухимдагч [ 202.9.42.10 ]      |     2018 оны 11-р сарын 24 -нд, 13:56 минутанд

Зөв л бичжээ. Эндээс үзвэл ми овогтЭнхболд сандалтайгаа зууралдалгүй ажлаа өгсөн тохиолдолд их хурал, засгийн хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ. Энхболд ингэж үхэн хатан зүтгэх шаардлага юу байна. Идсэн ууснаа хамгаалах ганц зорилготой бололтой.

ХАйдо [ 202.9.42.168 ]      |     2018 оны 11-р сарын 24 -нд, 04:10 минутанд

Сэтгэгдэл бичсэн их мэдэгч нар минь энэ бүхний буруут нь сонгогч та нар шүүдээ.Мэдлэгтэй, мэдрэмжтэй сэтгэлтэй хүнийг сонгохын оронд хувийн сонирхолоо урьдал болгосон шунхай, сэтгэлгүй хүмсийг сонгочоод одоо элдэв муугаар ярьж хэлэлцэх нь увайгүй зантай улс орон,ирээдүйгээ бододоггүй ,тухайн цаг үеийн уран донгогчидын үгэнд хууртагсан сонгогч бид бүгдийн буруу шүүдээ.Сонгогч олон түмэн сонголтийг эргэцүүлэн бодож нам гэж туйлширалгүй ирээдүйгээ бодож,7 хэмжин нэг огтлох зарчимаар сонголтыг хийдэгсэн бол ийм байдалд хүрэхгүй байх юм,Сонгогчдын боловсорол ийм байхад ,түүнд анхаарал тавихгүй бол

зочин [ 103.57.94.34 ]      |     2018 оны 11-р сарын 23 -нд, 11:32 минутанд

С.УУГАНБАЯР ГЭХ НӨХӨР ЯМАР Ч ЛОКИКГҮЙ БИЧИХ ЮМ. ЗҮГЭЭР Л НЭГ ТОЛГОЙДОО БАЙГАА ХОГОО ЗАМБАРААТАЙ САРААЧИЛ ДАА.

зочин [ 202.9.42.168 ] 2018 оны 11-р сарын 24 -нд, 03:46 минутанд

Толгойгүй хаянхярвааг дэмжигч минь юмыг бодитоор харж ,бодож сур

Зочин [ 202.9.42.10 ] 2018 оны 11-р сарын 24 -нд, 13:59 минутанд

МАНАН-гынхантай хамтарч ард түмний хөрөнгийг хуссан хулгайч л байж таараа

Ми-д [ 202.179.31.61 ] 2018 оны 11-р сарын 25 -нд, 12:13 минутанд

Хаха харин ч зөв бичсэн байна. Монгол төрийг мөнгө гэж харсан хужаагийн Ми овогтууд ойлгохгүй ээ

Зочин [ 64.119.19.29 ]      |     2018 оны 11-р сарын 21 -нд, 23:18 минутанд

Ждү-ээс зохион бхйгуулалттайгаас хулгай хийж,женкогийн дэмжлэгтэй гарч ирсэн ЗГ-ыг содих нь түмэн зөвөө.ЗГ муу ажиллавал солигджил байдаг гайхах юмгүй .Баялгын 80%-ыг бүтээж байгаа хувийн хэвшил ажилладагаараа л ажиллана.

Салаавч энхболдоор м [ 66.181.179.59 ]      |     2018 оны 11-р сарын 21 -нд, 11:25 минутанд

БУЗАР ХУЛГАЙЧ ЭНХБОЛДЫГ ДАХИН ТӨРД ЯГ ОРУУЛЖ ХАРАГДААЧ МАЙ САЛААВЧ УИХ ТАРААХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ХЭЛЖ ЯРЬЖ БНА БОСОН ШҮҮ ПИЗДА ЭНХБОЛД ЛАЛАР АА

Зааа [ 103.26.194.248 ]      |     2018 оны 11-р сарын 21 -нд, 09:03 минутанд

Гүйцэтгэх засаглал улстөрийн хямралыг зогсоох хууль эрхзүйгээ сахих хэрэгтэй ! Улстөрчдийн увайгүй үйлдлээс Монголын нийгэм хохирох ёсгүй ?!

ИРГЭН [ 66.181.191.86 ]      |     2018 оны 11-р сарын 21 -нд, 03:22 минутанд

ард олны төлөөлөл болсон энэ 2 гишүүн л сонгогчдынхоо, улмаар нийт эгэл ард түмний санаа бодлыг судалж байгаа болуу? ДААТГАЯ ДАА. БУРХАН ХЭРЭВЭЭ БАЙДАГ БОЛ ЭНЭ 2 -ЫН ЦЭЦЭН, ЦЭЛМЭГ УХААНЫГ ТЭТГЭХ Л ҮЛДЛЭЭ. ЕР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМНААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭСЭН СОНСОГДООГҮЙ ДЭЭ. ХУДЛАА ХАРДААД, БАС БОЛООГҮЙ ХОЙТ, УРД ХӨРШИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООГ ШҮҮМЖЛЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ, ДОТООД АСУУДАЛД НЬ ОРОЛЦООД Ч БАЙГАА ЮМ ШИГ, ӨӨРСДИЙНХӨӨ ХУВИЙН АМБИЦИЙН АСУУДЛАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ САНАА БОДОЛ БОЛГОЖ, 2 ХӨРШ ОРОНТОЙ ЗӨРЧИЛДҮҮЛСЭН БАЙДАЛ ГАРГАХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭЦСИЙН МУУ ҮР ДҮН НЬ Э

Зочин [ 103.87.255.66 ]      |     2018 оны 11-р сарын 21 -нд, 01:09 минутанд

Хүрэлсүх одоо намын даргын хувиар хариуцлагаа тооцох хэрэгтэй дээ

ссёч [ 103.9.89.18 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 09:57 минутанд

Хүрэлсүх тэвдээд элдэв зүйл бичүүлж байна. Ийм нохой аргыг бүгд мэднэ. Битгий амиа хоролчихоорой.

зочин [ 203.91.118.180 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 08:48 минутанд

одоогийн энэ цаг үед хамгийн зөв бөгөөд сонгодог шийдэл бол УИХ тарах, бүхний тээг Мэнхболдыг зайлуулах өөр гарц байхгүй ээ..........

Монгол иргэн [ 103.229.121.122 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 07:52 минутанд

ХУЖАА ЧЕНЖҮҮД МАХЫГ БӨӨН БӨӨНӨӨР ЖИЖИГЛЭН ХУДАЛДААН ИРҮҮЛЭХГҮЙ ЗАМААС НЬ ӨНДӨР ҮНЭ ЦОХИЖ АВЧ БАЙНА. ЭНЭ ХЭМНИЙ ДААЛГВАР БАЙХ ВЭ...??? САЙН УХААР, БОДОЦГГОЕ...

зочин [ 103.212.117.28 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 07:37 минутанд

Парламент муу ч тогтвортой хэрэлдээд байж байсан нь зүгээр. Харин Засгийн газар бол огцорсон нь дээр

Монгол иргэн [ 103.229.121.122 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 07:50 минутанд

ЭНЭ НОВШ ”Ми.Энх60лдын БӨГС ДОЛООГЧ” юм уу... Лав лухааны шээс байх аа... МОНГОЛ УЛС хужаануудаар сүйрүүлэх цаг биш шүү... Бүү ДАВАРЦГАА...

zochin [ 43.242.243.116 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 07:35 минутанд

PARLAMENT HUUL BATALDAG BAIH ESTOI ERONHIILOGCH N HUULIIN N DAVHAR BATLADAG BOLJ

зочин [ 66.181.180.170 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 05:01 минутанд

МАНАН ЭРЛИЙЗҮҮДЭН ХӨӨЖ ЗАЙЛУУЛАЯ

зочин [ 66.181.161.19 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 04:57 минутанд

иим эгзэгтэй тор барьж буй нам дотроо хувийн ашиг эдийн засгийн сонирхол хуйвалдаанаас болон хагралдан байгаа иим уед еронхийлогч хяналтаа сайн тогтоон системээр цэвэрлэх талаар доривтой ажил хийх цаг болжээ

Ардын элч [ 202.21.106.119 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 04:33 минутанд

Энэ бүхний эцэст төрийн албан хаагчид л хааа снлгээнд өртөх юм да. Ядаж 4 жилийн мөчлөгөө гүйцээгээч дэ. 2 жил тутам бүтэц халаа сэлгээ хийх юм. Бид нар бас тайван амьдармаар бна. Өөрсдийн өс хонзонгоос болоод биднийг хоолноос минь салгах хэрэггүй

зочин [ 203.91.118.247 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 04:12 минутанд

60 тэрбумын эрлийзүүдээс салах сүүлчийн боломж шүү,,,,Монголын төр, МАН цэвэрших сүүлчийн боломж шүү Хүрэлсүх ээ, урагшаа

ГИШҮҮН [ 203.91.116.158 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 04:55 минутанд

ХҮРЭЛСҮХ ШИНЭЧИЛСЭН МАНАН БИЙ БОЛГОЖ БАЙНА ТИЙМЭЭС НАМ ЗАСГИЙН УДИРДЛАГААС ЗАЙЛУУЛАХ НЬ ЗӨВ

зочин [ 203.91.115.245 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 05:02 минутанд

Хүрэлсүх огцор

ЗОЧИН [ 112.72.15.78 ] 2018 оны 11-р сарын 21 -нд, 08:33 минутанд

БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ 2 Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс хойш ил цагаандаа гарч хувилдаад байхад түүнийг дэмжиж байгаа нөхдүүд намаа боддоггүй албан тушаал горилдог юм байна л даа. Ёстой л Сүхбаатараар /цэргийн жанжинаар эхлээд/ эхлээд Хүрэлсүхээр /цэргийн бага даргаар / дуусчээ.

П [ 202.126.89.201 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 04:05 минутанд

Ерөнхийлөгчмйн зөв 1996-2000 онд махн энхбаяр багабанди нар энэнээс илүү хор хийж байсан. Энэ удаа ман дотроо ми явах уу үлдэхүү л гэсэн зодоонд алалцаж байна. Түүхэнд анх удаа хугацаагаа дуусгаагүй уих болох боломж өндөр байна. Баяр хүргэе мангаруудаа

Чонын гөлөг байна [ 103.10.21.105 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 04:08 минутанд

Та үнэхээр зөвийг бичжээ гарцаагүй

ард [ 66.181.180.170 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 05:00 минутанд

МАНАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД ТӨРД ГАРСАНААР МОНГОЛ ТӨРИЙН ЯЛЗРАЛ ҮҮСЭЖ ЭХЭЛСЭН ОДОО УСТГАЖ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ БОЛСООН

Чонын гөлөг байна [ 103.10.21.105 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 04:04 минутанд

Явж явж энэ үйлдэл Хожимдсон ч гэсэн ХҮҮкийн зөв.......Төрийн ордонд хүн үхсэн төрийн яаманд нэгийгээ алсан мөнгө хувааж идсэн 60 тжрбум Эрдэнэт 51 хувь хаачив гээд л асуухаар та нар дууслаа даа хөөрхий.......

Zochin [ 122.201.19.66 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 03:28 минутанд

Zov zuitei niitlel bichsen bna. Etsiin etsetst ard tumen heden har amia bodson bertegchinguuded tor ulsaa togluulahgui shuu.

монхоо [ 64.119.20.31 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 02:56 минутанд

хаянхярваа ингэж эргуутэж байгаад байндчгуй базандчгуй болно доо

Зочин [ 202.70.34.98 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 02:08 минутанд

М.Энхболдыг дийлэх хүн байтугай хууль ч алга адгуус ч алгаа гэж

p [ 103.212.117.34 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 02:31 минутанд

tmshvv,terchni gar hulni urt,,zalitai,,hentei huivaldaj,heneer tug tahij gal untraaj nuugdahaa medne

zochin [ 64.119.21.177 ] 2018 оны 11-р сарын 20 -нд, 02:54 минутанд

jijig dundiin bulhai ni ilersen 27 luivarchin l gariin useg zursanbaina, nugel nudeeree gej ene dee, tegeed l uheh geed , uhehdee uher buugaa gej zasgaar oroldoj baigaan baina

Зочин [ 64.119.26.48 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 02:07 минутанд

Үнэн л бичсэн бн. УИХ тарвал таарна даа. Ийм дампуу, замбараагүй байснаас шууд тарсан нь дээр ш дээ.

Иргэн [ 103.26.195.24 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 01:50 минутанд

Танхимаа удирдаж чадахгүй миег хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй ш дээ

зочин [ 203.91.118.180 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 01:17 минутанд

зөв

иргэн [ 202.21.108.130 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 00:23 минутанд

Ийм дүр зураг байж болно.Бас Ерөнхийлөгч Ерөнхий Сайдыг 7 удаа биш гэхэд хэд хэд буцаавал, УИХ-ыг өөрөө тарахыг дахин шаардвал яахав.32 9 2 гээд өөрсдөө өрөгдөлөө өгөөд гараад явчих зоригтон байж магадгүй ш дээ.

Зочин [ 66.181.185.17 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 00:06 минутанд

М.Энхболд жинхэнэ лидер удирдагч биш бна. Хурал эднар дээр зүгээр дуугаа суугаад байх юм.Өөрийнхөө үзэл бодлыг яридаггүй. Яах гээд байгаа нь мэдэгдэдгүй хүн. Нам нь сүүрч байгааг харсаар байж. Дуугаал байдаг хүн бишүү.

Predator [ 139.5.218.119 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 23:39 минутанд

Маш зов бичжээ

Зочин [ 66.181.161.13 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 21:46 минутанд

Миеэ новш зайлаач ээ. Цогзолмаа, сарангнрэлтхвгаы нартөйшаа...

рр [ 122.201.22.30 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 17:25 минутанд

хужаа нар Мэгээ дэмжиж байгаа юм болов уу

Tugsuu [ 112.72.11.105 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 15:25 минутанд

Odoo ogtsorloo daraagiinh ni yalgaagvi sh dee

Zochin [ 66.181.191.182 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 15:20 минутанд

Hujaa nar nuurs avahaa zogsooj baigaa m.enhboldiin taliin erliiz hurliizuud zasag ogtsruulahaar urgun barij baigaa ni davhtsaj baigaa ni tohioldol uu

Go to top of page