Монголын эмэгтэйчүүдийн холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 2017 оны наймдугаар сарын 23-нд  нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. Гэвч шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэж мэдэгдсэн байна. 


Үүний өмнө мөн хэрэгтнүүдийг шүүх хурлын үеэр шүүхийн өмнө эмэгтэйчүүд нэгдэж, тайван жагсаал хийх хүсэлтийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлжээ. Гэсэн ч "Цагдаа, төрийн хамгаалалтад байдаг газарт жагсаал цуглаан хийхийг хориглоно" гэсэн хуулийн заалтын дагуу зөвшөөрөл олгоогүй талаар эх сурвалж хэллээ.

Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөө” хөдөлгөөнд цахимаар нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх тэдний санаачилгыг дэмжихийг уриалсан байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(49.0.135.140) 2018 оны 11 сарын 20

Myy yil hiisen hyn yiliin yree edelne ene bol hyyli.Garaa tsystsan.

0  |  0
боль боль(103.229.123.15) 2018 оны 11 сарын 19

Аливаа хэргийг битгий улстөржүүлж бизнес болгоод байгаач. Мөнхөө гуайн толгойлж байсан МЭХ ямар гээч адын гарт оччихов оо?

0  |  0
Top