Арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт бүх нийтээр амарна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 Улс тунхагласны баярын өдөр арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт тохиож байна. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах юм. 2016 онд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын есөн гишүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм.

Хуулийн төслийг УИХ анхны хэлэлцүүлгээр нь батлан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалд шилжиж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.151) 2018 оны 11 сарын 20

Баяраллаа мэргэн түргэн манийхаа төлөө чөмгөө дундартал тэчьяадан тэмцэж байгаа төрдөө засагтаа түмэнтээ мэхийн ёслоё. Бүх нийтээрээ амарч навсайтал архидаж монгол улсыхаа архи үйлдвэрлэгч нараа дэмжин тэтэгэцгээеэ.Мунхагийн дотор амаглаан гэж.... Амраагаад л баярлуулаад л саяхан Чингис агаагийн төрсөн өдрөөр баахан урт амарч навсайталаа архидсан эрхэм хүндэт архичингууд мааань дотор нь бүрзгэр сэтгэл нь баргар ажилдаа салаглан орсон.Эрхмсэг архичдаа энэ өдрийг бүү алдагтун. Эртнээс бэлтгэлээ базааж шараа тайлах юмаа эртхэн зэхэж бэлтгээрэй.

0  |  0
Top