Канадын эрэг орчим 250 мянган литр газрын тос асгарчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

Канадын Ньюфаундленд арлын эрэг орчим 250 мянган литр газрын тос асгарчээ.

Canadian Press хэвлэлийн мэдээлснээр, шалгалт хийх үүднээс эрэг орчмын хөлөг онгоцны зогсоолуудыг түр хаасан байна.

Хүчтэй далайн шуурганд усан доорх хоолойд даралт унасны улмаас осол гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ.  Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дөрвөн шувуу газрын тосонд бохирдсон нь илэрчээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top