ТАНИЛЦ: Албан тушаалаасаа огцорч, АТГ-ын үүдийг сахиж байгаа ”ЖДҮ”-чид

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, хууль бус замаар иргэдийн халаасанд "гар хүрсэн" нэр бүхий гишүүд, сайд нар АТГ-ын үүдийг сахиж байна. Ганц гишүүд, сайд нараар ч зогсохгүй Засгийн газрын харьяа яам, агентлагийн албан тушаалтнууд ч эл хэрэгт нэр холбогдож, эхнээсээ албан тушаалаа хүлээлгэн өгч эхэллээ. Тэгвэл албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нөхөд ч АТГ-ын үүдийг сахиж, гэм буруугаа дэнслүүлж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон нөхдөд хариуцлага тооцож эхлээд байна. Тэрбээр "Зээл авсан гишүүд, сайд нар болон нэр бүхий албан тушаалтнуудыг зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж, улмаар хуулийн хариуцлагаа хүлээх ёстой" хэмээн үзэж байгаа билээ. Тиймдээ ч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд эхний ээлжинд тэднийг албан тушаалаас нь чөлөөлөөд байна.

Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр холбогдож, АТГ-ын үүдийг сахихаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн эрхмүүдтэй танилцана уу!


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГ  


Хууль, хяналтын байгууллагаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх үндэслэлээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгаж байна. Гэхдээ прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорьж, шалгах саналаа парламентад хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн хариуцлагаа хүлээж Б.Батзориг сайдын албан тушаалаасаа буусан ч, УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхээсээ татгалзаагүй тул түүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох хууль, эрх зүйн орчин хаалттай хэвээр байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОР


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг албан тушаалаас нь чөлөөлөх үүргийг өчигдөр /2018.11.19/ өглөө. Тэрбээр өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдсэн нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болоод байна.

"УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СТАНЦ"-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАН


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханыг огцруулахаар болжээ. Тэрбээр өөрийн хамаарал бүхий гурван ч компаниараа дамжуулж, 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Тодруулбал, Д.Баярсайхан нь "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж зээл авсан нь ил болсон билээ.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Ш.ЛХАМСҮРЭН


Одоогийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт ганц дэд сайд холбогдоод байна. Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой болж, албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болоод байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ АСАН Ч.ГАНБАТ


Хөнгөлөлттэй зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Ч.Ганбатыг энэ сарын 14-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хамаарал бүхий  “Монгол буйдан” компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан болох нь ил болоод байна.

"БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА


"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нь "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан болох нь олон нийтэд ил болсон билээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ardaas(75.86.79.22) 2018 оны 11 сарын 30

ATG ta nar zangaragtai baigaarai. M.Enkhbold Elbegdorjiin ugeer ajullakhgui shuu.Tsag ni irekheer ta nar ch shuugdene. Ter tsag aisyu. 0 0 Хариулах

0  |  0
zochin(202.131.247.170) 2018 оны 11 сарын 29

Ondor alban tushalaasaa buuj bgaa ni hariutslaga tootsloo gj uzeh undeslel mon uu. Herev mon bol ondor alban tushaald ochihiin tuld bogs doloogch gedeg ni ulam nemegdeh uu.

0  |  0
Зочин(202.9.42.148) 2018 оны 11 сарын 27

СОДБААТАРЫГ ЗАЙЛУУЛАА ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ ? ХҮРЭЛСҮХ ЭЭ ИИМ ТУЙЛБАРГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ ЭСВЭЛ ЧИ ӨӨРӨӨ ОГЦОР. НУСАН ТАГЛАА МИНЬ

0  |  0
zochin(64.119.25.1) 2018 оны 11 сарын 26

Lhamsuren gej harsaar baital hulgaich tsaraitai nugur. Ganbat gedeg chini umno aduudald orood bsan nuhur bish uu

0  |  0
ард түмэн(139.5.216.82) 2018 оны 11 сарын 25

содбаатарыг чөлөөл хүрэлсүх эээ адилхан л хариуцлага тооц тэгвэл чиний нэр хүнд өснө

0  |  0
Зочин(66.181.161.78) 2018 оны 11 сарын 25

Ганбатын зураг биш бнадаа

0  |  0
иргэн(202.179.27.22) 2018 оны 11 сарын 23

Содбаатар сайд их хурлын гишүүдийг хэзээ шалгах юм.Айлын хүүхдүүдийг ариа алаг үзэхгүй юм байгаа биз дээ.

0  |  0
zochin(66.181.161.106) 2018 оны 11 сарын 22

Энэ Ганбат гэдэг нөхөр чинь юу билээ

0  |  0
ард иргэд(202.9.43.19) 2018 оны 11 сарын 20

ЭДНИЙ ХОШНОГРУУ ТӨМӨР ШАА??? УДАХГҮЙ ШОРОНД БАНДИДУУЛНА???

0  |  0
Зочинghy(202.179.31.73) 2018 оны 11 сарын 20

ШИВШИГ... ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ЭЛЭГ НАА.... ИЛҮҮ ГАРСАНД НЬ ЦАВУУ НАА...

0  |  0
hi(150.129.142.120) 2018 оны 11 сарын 20

Nuguu INTERFOL nuhur chin YRUNHIILUGCH n zuwluh baisan ym uu.

0  |  0
Чулуунаа(202.126.89.186) 2018 оны 11 сарын 20

Ашигт малтмалын газрын орлогч Эрдэнэбаярыг шалгаач

0  |  0
Hi(49.0.218.251) 2018 оны 11 сарын 20

Oshoo sain shalgaad , bgdiin ajilaas n buulgaj, oriig toluulj, huuliin hariutslaga huleelgeh heregtei,,,

0  |  0
Хуц(122.201.21.32) 2018 оны 11 сарын 20

Татвар телегчдийн телсен татварыг элдэв аргаар хусч байгаа нехдийг бугдэд нь тохирох шийтгэлийг оноож, тэр авсан менгийг нь бурэн тоо есоор нь телуулэх хэрэгтэй! Ингэж байж ард тумний телсен менгийг буцаан тевлеруул!

0  |  0
зочин(103.111.68.3) 2018 оны 11 сарын 20

Жирийн хүн 10.000 ₮ хусчихвал шүүх яадаг билээ. Ард түмнээ алагчлахгүй юм байгаа биздээ. Ер нь шоронд байгаа хулгайн хэрэгтэй нөхдүүдийг бүгдийн уучлал гуйлгаад сулалчихаа. Тэдэнд тэр бумаар нь хуссан нөхөд байхгүй юм чинь

0  |  0
zochin(103.14.36.6) 2018 оны 11 сарын 20

Өөр олон хүн байх ёстой доо. Яагаад зурагтай нь тавихгүй байна.Ингээд тавиахаар олон түмэн энэ чинь ийм нөхөр гэж таньж авах дараагийн сонгуульд зөв сонголт хийхэд тус нэмэр болж байгаа юм.

0  |  0
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2018 оны 11 сарын 20

Нам төрийг хослон сөнөөгчид баяртай

0  |  0
уншигч(43.228.128.195) 2018 оны 11 сарын 20

хар лхамаа ч шунал нь хэтийдсэн гар байна

0  |  0
Ylalt(66.181.184.50) 2018 оны 11 сарын 20

Zov baina. Hurelsuh sain.

0  |  0
Top