АНУ-ын цэргүүд Зул сарын баяраар гэртээ харина

 

Мексиктэй залгаа хил дээр үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүд Зул сарын баяр гэхэд гэртээ харина гэж Politico сонинд мэдээлжээ.

АНУ-ын армийн дэслэгч генерал Жеффри Бюкенений хэлснээр, Мексиктэй залгаа хил дээр одоогийн байдлаар 5.8 мянган цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ долоо хоногоос эхлэн гэрийн зүг хөдлөх гэнэ. Эхний ээлжинд инженер, логистикийн нэгтгэлүүдийн алба хаагчид гэртээ харих аж. Хамгийн сүүлийн хугацаа буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх цэргүүдийг чөлөөлөх ажээ.

Одоогийн байдлаар, дүрвэгсдийн цуваа Мексикийн газар нутгаар дайран АНУ-ын зүг хөдөлж байна. Мексикийн эрх баригчдын өгсөн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, цуваанд нийт 3.6 мянга гаруй хүн явж байгаа гэнэ. Сальвадор улсын зүгээс дахин хоёр цуваа АНУ-ын зүг хөдөлсөн байна.

АНУ-ын газар нутагт хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд 15 мянга хүртэл цэргийг Мексиктэй залгаа хил дээр байрлуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан билээ. Гэхдээ хуулийн дагуу тус улсад нэвтрэх хүсэлтийг АНУ-ын эрх баригчид авч үзэхэд бэлэн гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page