Хүүхдийн амь аварсан цагдаа нарыг шагналаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.

Таван настай  Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн  цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Цагдаагийн албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нарт амжилт хүслээ. 


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Иргэн [ 59.153.112.151 ]      |     2018 оны 11-р сарын 20 -нд, 10:29 минутанд

Өө браво монголын цагдаа ийм л мундаг шүү. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч цагдаа нараа магтан дуулья.Муу юм болгоны түрүүнд элдвээрээ хэлүүлэн хүнд хэцүү ж нөхцөлд ажилладаг цагдаагаа иргэд дэмжих хэрэгтэй. Энэ залуучуудаар монгол түмэн бахархаж байна. Улам их амжилт хүсье

Go to top of page